Холимог тулааны шилдэг тамирчин Хүүхэнхүүгийн Хатанбаатар нь 2007 онд МУГТ Жадамбын Нарантунгалагийн удирдлага дор кик боксын төрлөөр хичээллэж, их спортод хөл тавьж байсан. Түүний амжилтуудаас дурдвал:

  • 2008 онд сонирхогчдын боксын залуучуудын УАШТ-д түрүүлсэн.
  • Хонгконг 2009, Тяньжин 2013, Зүүн Азийн томоохон тэмцээнд Ушу Санда Бокс эх орноо төлөөлж оролцон хошой хүрэл медаль хүртсэн.
  • 2015 оноос One Team клубийн дасгалжуулагч багш ОУХМ Ш.Ганбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, 2021 оноос холимог тулааны төрөлд хүч сорьж,
  • Монголын гардан тулааны холбооны хар бүс 1 дан Үндэсний Бие хамгаалах Монгол Зо урлагийн Спортын мастер цолтой
  • 2008 оны Боксын Залуучуудын УАШТ-ны 75 кг жинд аварга алтан медаль
  • 2009 оны ROYAL 2009 мэргэжлийн КИКБОКСЫН халз тулааны ялагч
  •  2009 оны Бүгэнжюүкү дожогийн нэрэмжит нээлттэй Кик боксын АШТ-ны 70 кг жинд аварга алтан медаль
  • 2009 оны MGL-1 мэргэжлийн Кик боксын УАШТ-ны 70 кг жинд Шилдэг 8 шалгарсан.
  •  2012 оны Бүх ард түмний спортын Xll их наадамд Кик боксын УАШТ-ны 79 кг жинд мөнгөн медаль
  •  2013 оны Үндэсний Бие хамгаалах Монгол Зо урлагийн УАШТ-ны дунд жинд аварга алтан медаль, аваргын бүсийн эзэн
  • 2013 оны СОНСОГЧИЙН АЛДАР НЭЭЛТТЭЙ УАШТ-ний 70кг жинд аварга алтан медаль, цомын эзэн
  • 2015 оны Кик боксын УАШТ-ны 71 кг жинд аварга алтан медаль
  • 2015 оны Ушу Санда НЭЭЛТТЭЙ УАШТ-ны 70 кг жинд аварга алтан медаль
  • 2015 оны Ушу Санда НЭЭЛТТЭЙ УАШТ-ны шилдэг тамирчин алтан медаль 2015 оны армын гардан тулааны азийн нээлттэй цомын ашт 70кг аварга
  • 2017, 2019 оны муайтай боксын уашт 75кг аварга
  • 2021 оны 11 сар 2022 оны 2 сард АНУ-ын TFC Мма холбоонд ялалт байгуулсан.
  •  2022 оны  9 сард MAXIMUS холбоонд ялалт 2022 APFC холбоонд ялалт байгуулсан.
  • 2023 оны 2 сарын 17-ы ээлжит ялалтаа байгуулсан. Тэрээр бүх өрсөлдөгчөө эхний үеүдэд буулган авч, томоохон холбоод болон спорт менежерүүдийн анхааралд өртөөд байна.