Америкчууд Ч.Сайханбилэгийг Монголын коммунистуудад тушаах уу...
2023/03/13
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын 92 хүнийг хилийн чанадаас дайчлан авчрах “Шувуу” хэмээх ажиллагааныхаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийв. Ард түмэн алга ташиж байх шиг байна.
Залгуулаад Оюу толгойн далд уурхайн нээлтийг энэ сарын 13-нд хийнэ гэсэн мэдээлэл нь ард түмний таашаалыг бас хүртэж байх шиг байна. Хоорондоо холбоотой үйл явц шүү дээ. Ч.Сайханбилэгт хаяглагддаг Дубайн гэрээ гэж бий. Хүмүүс энэ гэрээгээр Ч.Сайханбилэгийг их буруутгадаг. Тэгвэл Дубайн гэрээ нь Оюу толгойн далд уурхайд зарцуулагдах 4.3 тэрбум долларыг босгосон гэрээ юм. Одоогийн Ерөнхий сайдын хэлж байгаагаар Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор Монголын эдийн засагт мэдрэгдэхүйц эерэг үр дүн, өсөлтийг авчирна гэж. Товчхондоо Оюу толгойн далд уурхай ажилд орж, нүүрсний боомтууд авлигагүй болж, биржээр зарагдаж эхэлснээр Монголын эдийн засгийн сэргэлт эхэлнэ гэж байгаа. Үнэхээр тийм бол одоо Америкаас барьж ирнэ гэж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ажлын үр дүн юм. Тэр л санхүүжилтийг нь Дубайд босгосон хүн. Дубай хотод 4.3 тэрбум доллар босгох гэрээнүүд хийгдээгүй бол өнөөдөр пиараа болгож байгаа Оюу толгойн гүний уурхайн нээлт гэх юу ч үгүй сууж байх байлаа. Ийм л энгийн логикууд наана чинь зөрчилдөж байна. Эрүүл улс оронд бол 13-нд болох тэрхүү нээлтийн ажиллагааны хүндэт хойморт, хамгийн хүндтэй зочноор Ч.Сайханбилэг залагдах юм. Тэгсэн тийм хүнээ урилгаар биш баривчлан авчрах зарлал нийгэмд түгэв. Энэ бүхэн танд юу гэж бодогдож байна. Ийм л болчихоод байна, энэ улс орон.
Бас нэг хийсэн том ажил бий. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үедээ Оросын талын Эрдэнэтийн 49 хувийг эх орондоо авчирч чадсанаа баяр бахархалтайгаар нийгэмд зарласан. Гэтэл хэдхэн минутын дотор Оросын талын 49 хувийг эх орноо тонон дээрэмдэж авчирсан луйварчин болгож хувиргасан. Үр дүнд нь О.Баасанхүү мэтийн нөхөд баатарлагаар Эрдэнэтээс Их хурлын гишүүнээр сонгогдсон жишээтэй.
Тэгэхээрээ энэхүү Ч.Сайханбилэг гэж нөхрийн хийсэн ажил, гаргасан улс төрийн гайхамшигтай шийдвэр бүр нь хамгийн сайн, эх орны эрх ашигт нийцсэн ажил байтал, эцэстээ муу муухайгийн туйл болж
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын 92 хүнийг хилийн чанадаас дайчлан авчрах “Шувуу” хэмээх ажиллагааныхаа талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдэл хийв. Ард түмэн алга ташиж байх шиг байна.
Залгуулаад Оюу толгойн далд уурхайн нээлтийг энэ сарын 13-нд хийнэ гэсэн мэдээлэл нь ард түмний таашаалыг бас хүртэж байх шиг байна. Хоорондоо холбоотой үйл явц шүү дээ. Ч.Сайханбилэгт хаяглагддаг Дубайн гэрээ гэж бий. Хүмүүс энэ гэрээгээр Ч.Сайханбилэгийг их буруутгадаг. Тэгвэл Дубайн гэрээ нь Оюу толгойн далд уурхайд зарцуулагдах 4.3 тэрбум долларыг босгосон гэрээ юм. Одоогийн Ерөнхий сайдын хэлж байгаагаар Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор Монголын эдийн засагт мэдрэгдэхүйц эерэг үр дүн, өсөлтийг авчирна гэж. Товчхондоо Оюу толгойн далд уурхай ажилд орж, нүүрсний боомтууд авлигагүй болж, биржээр зарагдаж эхэлснээр Монголын эдийн засгийн сэргэлт эхэлнэ гэж байгаа. Үнэхээр тийм бол одоо Америкаас барьж ирнэ гэж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ажлын үр дүн юм. Тэр л санхүүжилтийг нь Дубайд босгосон хүн. Дубай хотод 4.3 тэрбум доллар босгох гэрээнүүд хийгдээгүй бол өнөөдөр пиараа болгож байгаа Оюу толгойн гүний уурхайн нээлт гэх юу ч үгүй сууж байх байлаа. Ийм л энгийн логикууд наана чинь зөрчилдөж байна. Эрүүл улс оронд бол 13-нд болох тэрхүү нээлтийн ажиллагааны хүндэт хойморт, хамгийн хүндтэй зочноор Ч.Сайханбилэг залагдах юм. Тэгсэн тийм хүнээ урилгаар биш баривчлан авчрах зарлал нийгэмд түгэв. Энэ бүхэн танд юу гэж бодогдож байна. Ийм л болчихоод байна, энэ улс орон.
Бас нэг хийсэн том ажил бий. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тухайн үедээ Оросын талын Эрдэнэтийн 49 хувийг эх орондоо авчирч чадсанаа баяр бахархалтайгаар нийгэмд зарласан. Гэтэл хэдхэн минутын дотор Оросын талын 49 хувийг эх орноо тонон дээрэмдэж авчирсан луйварчин болгож хувиргасан. Үр дүнд нь О.Баасанхүү мэтийн нөхөд баатарлагаар Эрдэнэтээс Их хурлын гишүүнээр сонгогдсон жишээтэй.
Тэгэхээрээ энэхүү Ч.Сайханбилэг гэж нөхрийн хийсэн ажил, гаргасан улс төрийн гайхамшигтай шийдвэр бүр нь хамгийн сайн, эх орны эрх ашигт нийцсэн ажил байтал, эцэстээ муу муухайгийн туйл болж хувирдаг нь ямар учиртай байна. Яачихсан мэнгэ нь голлосон улстөрч гэхээрээ ийм байдаг байна вэ.
Түүний Ерөнхий сайд байхдаа авчирсан Оросын талын 49 хувь бол үнэндээ гайхамшигтай үйл хэрэг байсныг сэхээтнүүд бүгд мэддэг. Хүнд байсан өмчөө хууль ёсоор буцааж авсан хэрэг шүү дээ. Зөвхөн үүнийх нь төлөө, ийм Ерөнхий сайдтай байгаагийнх нь төлөө Ардчилсан хүчнийг ард түмэн дахин сонгож болохоор байсан. Магадгүй Ч.Сайханбилэгийг дахиад дөрвөн жил гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллуулсан бол өнөөдөр төмөр зам 100 хувь Монголын талд ирчихсэн байж ч мэдэх байлаа. Том зургаар нь хардаг ч жижиг зүйл дээр тонгоруулж унадаг ийм нэг залуухан Ерөнхий сайдтай долоохон жилийн өмнө байжээ, монголчууд.
Түүнээс хойш ийм сайн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг монголчууд үзсэнгүй. Магадгүй ерэн оноос хойшхи улс төрийн түүхэнд М.Энхсайхан, С.Баяр, Ч.Сайханбилэг гэсэн гурван тод Ерөнхий сайдтай байж үзэв. М.Энхсайхан бол эдийн засагт үнэ чөлөөлж, их хувьчлалыг явуулж чадсан түүхэн гавьяатай нэгэн. С.Баяр бол Оюу толгойн төслийг хөдөлгөж, Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн нэгэн.
Ч.Сайханбилэгийн хувьд Эрдэнэтийг бүтэн Монголын өмч болгож, Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг шийдэж чадсан. Ингэж л эдийн засгийн том ажлуудыг хөдөлгөж, улс төрийн эрс зоримог шийдвэр гаргасан гурван Ерөнхий сайд асныг гурвууланг нь шоронд хийж, шонд дүүжлэх шахсан нь өнөөдөр Монгол Улс хөгжих яагаа ч үгүйг, хэрсүү биш байгааг, ардчилал ямар ч баталгаагүй болсныг батална. Өөр юу гэж ойлгох юм бэ. Энэ гурван Ерөнхий сайдын бий болгосон эдийн засгийн суурь бүтцүүд дээр өнөөдрийн Монгол Улс явж байгааг ойлгож байгаа иргэн, ойлгохыг хүсч байгаа сэхээтэн алга байна шүү дээ.
Энэ гурваас эцсийн бүлэгт Ч.Сайханбилэг АНУ-д гарсан. Тэнд очоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Америк бол хүний эрх чөлөөг дээдэлдэг орон. Ардчилал, шударга ёс, хувь хүний эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний орон. Ийм эх орноос баривчлагдаад ирдэг Ерөнхий сайд асан гэж байхгүй. Бүр өөрийн эх орныхоо Ардчилсан хүчний лидерүүдийн нэг байсан хүнийг шүү. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын зүгээс АНУ-ын Ерөнхий прокурорын газартай албан ёсны хэлцэлд хүрсэн маягтай ойлголтыг нийгэмд өгч байна. Гэвч би бол итгэхгүй байна. Ч.Сайханбилэгийг Америкаас баригдаад ирнэ гэдэгт.
Хэрэвзээ үнэхээр өнөөдрийн эрх баригчдын яриад байгаа шиг, тэдний санаан зоргоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-аас баривчлагдаад ирэх юм бол олон олон монголчуудын оюун санаанд америкт итгэх итгэл устана. Шулуухан хэлэхэд хэрэвзээ америкчууд Ч.Сайханбилэгийг Монголын коммунистуудад тушаах юм бол Монголын ардчилагчид эртхэн шиг Путин руу хадгаа бариад гүйсэн нь өлзийтэй. Монгол орон ардчиллаа, ардчиллын үнэт зүйлсээ нэг мөр уландаа гишгэх хэрэгтэй. Гуравдагч хөршийн бодлогоос татгалзах хэрэгтэй. Дэглэмийн нийгмээ хүлээн зөвшөөрч, нэг хүний дэглэмтэй улс оронтой найрсан найрамдах ёстой. Энэ бол гутамшиг хэдүй ч ийм л аймшиг рүү хүссэн хүсээгүй орно.
Энэ дэлхий дээрх зарим улс орны хувьд ардчиллын эцсийн итгэл найдвар нь Америк байдаг. Бараг тэдний зүгт харж мөргөдөг. Ялангуяа Монголын ардчилагчдын хувьд АНУ бол итгэл найдвар нь байж ирсэн. Гэвч өнөөдөр юу болох гээд байгааг бүү мэд. Монголын коммунистууд худлаа суртал ухуулга хийгээд байна уу, үнэхээр Америк тивээс Монголын ардчиллын лидерүүдийн нэг Ч.Сайханбилэгийг барьж ирэх гээд байна уу. Харж л байя. Үнэхээр муу ёрын юм болж АН-аас сонгогдон Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг баривчлагдан ирэх аваас Монголд ардчилал амь тавилаа гэсэн үг.
Аюур. · 2023/03/19
МАНгарууд үнэхээр тэнэгүүд. Бүх процесс харилцан уялдаатай гэдгийг ойлгох чадваргүй.
DR. PRADHAN · 2023/03/14
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ddavaa · 2023/03/13
Battulga erenhiilegch amerikiin prokurort Zaria bizij hands an bolovch Bayariin 7 baishingaas games hadaas arch chadalgui shar Uyangaa AMA uduulsemtei neg Luger bus uu? yer Tumerbat JUNAIN 2-iigoo l church irehiig boson ni Onol biz ee