Сайн байцгаана уу?  Нэг зүйлийг тодруулах гэсэн юмаа.  Би өмнө нь нөхөрт гараад нэг хүүтэй болоод салсан. Салсан шалтгаан нь хамт амьдардаг  хадам ээж байсан л даа.  Нөхрөөс  маань илүү хардаж, байнга  л загнаж, царай муутайгаар минь дуудаж, ажлаасаа оройтоод ирэхээр зоддог байсан.  

Өдөр бүр ийм асуудалтай байсан  ч нөхөр хүүдээ  энэ асуудлыг мэдэгдүүлэхгүй, уур амьсгалаа эвдээд яахав гээд тэвчээд өнгөрдөг байлаа.  Гурван жил тэвчсэн ч  нэг л өдөр  гомдсон гомдол, бухимдал   дэлбэрч хадам ээжтэйгээ  хэрэлдээд  тэр гэрээс хүүгээ тэврээд  өмссөн хувцастайгаа л гарсан.   Тухайн үед нөхөр бид 2 машинтай.  Байрын  зээлд орох гээд мөнгөө цуглуулж байсан.  Тэр бүрийг нөхөртөө үлдээгээд  би тэр гэрээс юу ч авалгүй л гарсан.  Нөхрөө хойноос дагаад ирэх байх гэж хоёр жил хүлээсэн ирээгүй.   Уугаад байна гэх сураг л байнга дуулддаг байснаас хүүхэд дээрээ ирдэггүй байсан. Өөр хүнтэй явалдаж байгаа гэхэд нь хүү бид 2 дээр ирэх байх гээд тэр 2-ын  дундуур нь орж салгаж  байсан.

Шүүхээр гэрлэлтээ цуцлуулаад удаагүй байтал  нутаг усандаа зартай  явдалтай заргач хүүхэнтэй сууж, охинтой болсон байна лээ.  Тэгсэн тусдаа амьдраад  5 жил болж байгаа байж сүүлийн үед эргээд хамт амьдаръя.  Чи л миний амьдрал байж,  хүүтэйгээ гурвуулаа тусдаа амьдаръяа.  Чамайг хүсвэл миний охиныг өөрсөд дээрээ аваад цуг байя гэх юм.  

Хүүгээ бодохоор  нийлмээр ч юм шиг,  гэхдээ хадам ээжийн оролцоо дахиад гараад ирвэл яах вэ?  Дахиад  нэг эмэгтэйг өөр шигээ зовлонд унагах уу яах вэ?  Нийллээ гэхэд өөрсөд дээрээ тэр охиныг нь авах уу?  Охиныг нь өөрсөд дээрээ авлаа гэхэд хүний хүүхэд гэж алаг үзэхгүйгээр өсгөж чадна л даа.  

Яах вэ?  Чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч.  Би хүүдээ хойд эцгийнгар харуулахгүй гээд өнөөдрийг болтол  намайг гэсэн залуусыг цаашаа түлхсээр ирсэн. Хүүгээ бодоод нийлэх үү байх уу?