Мисс Д.Долгион төрсөн өдрөөрөө сайн үйлс дэлгэрүүллээ
2014/06/10
"Мисс Монголиа 2012” тэмцээнд монгол орны өнцөг булан бүрээс 120 охин оролцсоноос эцсийн шалгаруулалтад авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ шалгаран үлдсэн гоо бүсгүй бол Дэлгэржавын Долгион тодорсон юм. Тэрбээр "Монголын мисс" болсноо сонсоод тайзан дээр баярын нумилс унагаж байсан. “Маш их баярласан учраас нулимс аяндаа гарчихдаг юм байна лээ. Гэхдээ бас олон хүний өмнө байна, тайзан дээр байгаа гэдгээ бодоод асгартлаа уйлж болохгүй шүү гэж өөртөө хэлж байлаа” хэмээн ярьж байсан удаатай.
Мисс Д.Долгион “Miss Mongolia” болон "Miss International 2012" тэмцээнд оролцож байх үеэрээ танилцаж нөхөрлөсөн "Miss Myanmar 2012" Нан Кин Зая Яр-ийн урилгаар 10 сард “Мьянмар” улсыг зорин олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд байнга оролцдог.
Түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа. Тэрбээр сайн үйлс дэлгэрүүлж төрсөн өдрийн баяраа тэмдэглэжээ. Энэ тухай "Хамгийн түрүүнд намайг төрүүлж өгсгөсөн үргэлж хайрлаж ямар ч үед намайг чин сэтгэлээсээ хажууд минь байдаг хайртай ээждээ баярлалаа. Өнөөдөр миний хорвоод мэндэлсэн өдөр. Бяцхан шинэ найз нартаа болон ээжүүддээ сэтгэлийн бэлэг барьлаа. Энэ хорвоод хүүхдээ тэвэрсэн эх хүн хамгийн жаргалтай гэдэгь би итгэдэг" хэмээлээ.
Д.Ана
Зочин · 2014/06/23
sn bn bvh zvil bagaaas iheldeg yum. amjilt mongolchuudad mn tuslamj ih heregtei bga baga saar zvild tusalsan chn vneheer sn bn
Зочин · 2014/06/16
sain busgui shvv saihan ch busgui
Зочин · 2014/06/15
dolgion amjilt husiee miss hun iim l baih heregtei busad ohid busguichuud suraltsaasai bilee