Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүн байгаль орчинтой холбоотой олон шийдвэр шийдлүүд гарсаар байгаа. Ер нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн цагаас хойш энэ тал дээр онцгойлон ажиллаж ирсэн олон ажлууд байдаг.  Эдний нэг нь гол ус нууруудын ундаргыг хамгаалах. 

 

Энэ ч хүрээнд Монгол орны хангайн бүс болох Хэнтий нуруу, Ноён уул, Сэлэнгэ Орхон, Онон голын ай сав газар, говийн бүс болох булаг бүрд, нуур цөөрмийн бүс нутаг Тост, Тосонбумба гээд усны эх, ундарга бүхий газарт олгогдсон уул уурхайн олон арван лицензийг цуцалсан. 

 

Мөн Хөвсгөл далайг хог хаягдлаас цэвэрлэх, Хэрлэн голыг хамгаалах, Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах зорилгоор 2018 онд АНУ-тай хамтарч ус дахин боловсруулах "Саарал усны" үйлдвэр барьж эхлүүлсэн түүхтэй. 

 

 Тийм ч учраас дэлхийн усны өдрийг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх усны долоо хоног болгон зарлаж, бүтэн долоо хоног үргэлжилсэн "Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган зохион байгууллаа.Энэ хүрээнд усны салбарын эрдэмтэн судлаач, ажилтан, албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, эх орныхоо орныхоо усны салбарын мэргэжилтэн нартай санал солилцож, зөвшилцөж зөвлөлдсөн билээ.

 

МОНГОЛЧУУД БИД ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЦӨХРӨХ ЭРХГҮЙ

 

  Яагаад ингэж хэлэв гэж үү! Яагаад гэвэл Монголчууд бид далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай. Нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилттэй. Ийм л учраас төр засаг, төсөл хөтөлбөр ер нь бүх шатандаа иргэн бүрд хүргэж сэрэмжлүүлэх нь хамгаас чухал байгаа юм. Энэ бүхнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо, иргэддээ дахин дахин сануулж, олон талт саналуудыг гадаад орнуудад ч дэвшүүлэн ажиллаж байна.

Түүний хамгийн том зорилт болсон Монгол орныхоо цөлжилт, гадаргын болон гүний усыг нэмэгдүүлэх, хөрсний чийг ургамлын бүтцийг тэлж хөрсөө хамгаалах, чийглэг орчин бүрдүүлэх олон зорилтот "Тэрбум мод" хөтөлбөрийг айл өрх, иргэн бүр дэмжиж гар бие оролцох нь Монгол улсын эрх ашиг юм. Усны эх мод. Хөрсний эх ургамал гэдгийг бид санаж ногоон хөгжлийн төлөө иргэн бүр ажиллаж амьдрах цаг иржээ. Үнэдээ Монголчууд бид цэвэр усны хомсдол нүүрлэсэн дэлхий ертөнцийн ангамал хуурай бүсэд хүнтэйгээ ан амьтантайгаа цангаж хуурайшиж оршдог гэдгээ ямагт санах цаг тулгарчээ.

 

Оросоогийн Түвшиндэмбэрэл