МУГЖ Дуучин Т.Ариунаа өнгөрсөн сард хөлөндөө гэмтэл аван, хоёр яс нь хугарсны улмаас эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад өнгөрсөн сарын 29-ны өдөр хагалгаанд орсон билээ. Тэрбээр түүний хагалгаа амжилттай болж ГССҮТөвийн эмч, сувилагч, асрагч нартаа маш их баярласан талархснаа илэрхийлэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлж байсан.

   Эрхэм дуучны хувьд "Universe best songs" наадмын шүүгчээр ажилладаг гэдгийг уншигч та бүхэн андахгүй мэднэ. Хэдийгээр эмнэлэгт хэвтэж байгаа ч гэлээ шилдгийн шилдгийг шалгаруулах ажлаа эмнэлгээс хийж байсан юм. Ийнхүү өчигдөр "Universe best songs" наадмы үе үеийн шилдгүүд түүнийг эмнэлэгт эргэн очжээ. Ингээд МУГЖ Т.Ариунаадаа эрүүл энхийг хүсэн ерөөе.

Д.Ана