МАН-ын УЗ Х.Булгантуяаг ХНХ-ын, Б.Тулгыг Боомт хариуцсан сайдаар томилох шийдвэр гаргажээ
2023/04/07
МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж, сайдын томилгооны асуудлыг хэлэлцэв.
Эх сурвалжийн мэдээлснээр, Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг Боомтын сайдаар томилохыг УЗ дэмжжээ.
Энэ талаар МАН-ын сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга А.Ариунзаяа "ХНХ-ын сайдаар эмэгтэй хүн ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Иймд Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар сэлгэн ажиллуулах нь зүйтэй гэдэг шийдвэрийг УЗ гаргалаа.
Харин Боомтын сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга Б.Тулгыг томилох шийдвэр гаргасан" гэдгийг хэллээ.
Хоёр сайд өнөөдөр 17:30 цагт Засгийн газрын гишүүний тангараг өргөхөөр болжээ.