Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг хүн болгон танина. Тун саяхан "Хувцсаа тайчаад шид" дуугаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгосон. Түүний энэ дууны клипэнд олон хүн таагүй хүлээж авсан юм. Гэхдээ хэзээ ч шантарч цуцдаггүй зантай тэрбээр уран бүтээлээ туурвин олны хүртээл болгосоор яваа.

Дуучин  залуу ихэд бухимдах болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Бид хөөрхий их өрөвдөлтэй хүмүүс шүү. Гадныхан гадагшаа гарч зэх зээлээ тэлэх гэж бие биенийгээ дэмжиж өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байхад бид дотроо л бие биенийгээ дарах гэж булах хумигдах гэж өдөр шөнөгүй тэмцэж байдаг. Хэзээ энэ тамын тогооны сэтгэлгээ Монголчууд биднээс арилж устах юм болоо. Шинэ цагийн залуучууд бид л өөрөө амьдрах юмсан. Бие биенийгээ булах биш Тамын тогоогоо бул!!!!! том ирээдүйг харж амьдарцгаая залуучуудаа"  хэмээлээ.
 

Д.Ана