Дуучин PSY-ийн “Шарталт” дуу сонсогчдыг байлдан дагуулсаар л
2014/06/11
Дуучин PSY-ийн жинхэнэ нэр нь Парк Жае Сан. Уран бүтээлийн нэрээ анхны цомог болох "Psycho world”-ийг товчилж өгсөн байна. "Ганнам стиль” дуугаараа дэлхийн хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн.
PSY аялах, бүжиглэх хоббитой. Түүний уриа бол "Хөгжилтэй байх, гэхдээ тэнэг биш”. Тэрбээр хит дуугаа "Цаг агаар дулаарч, дэлхийн эдийн засаг хямарч буй өнөө үед хүмүүст стрессээ мартах ганц сайхан инээд хайрлахаар хийсэн" хэмээж байсан удаатай. Тэгвэл энэ удаад түүний "Шарталт" дуу 41,625,414 хүнийг байлдан дагуулсаар байна. Уг дууг Америкийн рэппэр Снүүп Доггтой хамтран дуулжээ. Өнгөрсөн ням гаригаас эхлэн цацагдаж эхэлсэн.
Dalene · 2014/06/12