Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хэлэв. 

Тэрбээр "Н.Багабанди "Оюу толгой" ХХК-ийг байгуулагдсан цагаас нь эхлээд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг бий болгох, хэрэгжүүлж эхлэх хүртэл хугацаанд бодлогоор оролцох хүсэлтэйгээр "Оюу Толгой"-н ТУЗ-д үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, нээсэн тул чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө" гэв.