Нийслэлийн прокурорын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээллийн үеэр нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон этгээдүүдийн талаар дурдлаа. 

Тодруулбал, Нийт 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 68 нь нийтийн албан тушаалтан байгаа бол 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Эдгээр хүмүүсээс 107 хүнд таслан сэргийлэх, тэдний 24-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо 4 хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.

Одоогоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллага Ерөнхий прокурорт санал өгч, Прокурор УИХ-д санал оруулдаг. Энэ дагуу гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлдүүлэх саналаас нэг хүнийг буюу Т.Аюурсайхан гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.   

Нийт 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ,  тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураан авсан гэв.