П.АНУЖИН: УИХ БОЛ ХУУЛИЙН БӨӨС ТҮҮДЭГ ГАЗАР БИШ, ХУУЛИА ТАТ
2023/04/27
П.АНУЖИН: УИХ БОЛ ХУУЛИЙН БӨӨС ТҮҮДЭГ ГАЗАР БИШ, ХУУЛИА ТАТ
УИХ-ын гишүүн П.Анужин “Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулга гээд 33 зүйл заалттай хууль байна. Гэтэл уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 96 санал байна гэх юм. Хууль чинь өөрөө үлдэх юм уу. Ийм юм байж болдог юм уу. Хууль санаачилсан хүмүүс энэ хуулиа татаж авах хэрэгтэй. УИХ бол хуулийн бөөс түүдэг газар биш. Ийм дутуу дулимаг хууль оруулж ирж болохгүй. Хуулийг хичээл зүтгэлээр биш мэргэжлийн байдлаар боловсруулах хэрэгтэй” хэмээв.
Х.ГАНХУЯГ: АЯЛАЛЫН СЕЗОН ЭХЭЛЧИХЭЭД БАЙХАД ХУУЛЬ НЬ АЛГА, БУЦААХГҮЙ
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Засгийн газраас Аялал жуулчлалын жил гээд зарлаад, аялал жуулчлалын сезон нь эхэлчихсэн явж байдаг. Гэтэл хууль нь алга. Буцаах талаар яриа байхгүй байх өө. ” гэв.
Зочин · 2023/04/29
Энэ Ганхуяг гэж ясан толгойт сонгууль дөхөхөөр нээх юм хийдэг хүн болох гээд жүжээд байдаг шүү. Ёстой бүтэхгүй худалч хулгайч хүн.
зочин · 2023/04/28
Анужин нэг л их бөөс түүдэг хүн өөрөө бөөсөнд баригдсан хүн шүү дээ.