УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд асан, Иргэний Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэл Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал тэрээр: "Судалгааны байгууллагуудын дүнгээс харвал 10 хүн тутмын 8 нь намуудад итгэхгүй байна.МАН намуудад хандаж, 152 УИХ-ын гишүүнтэй болчихвол бүх намаас хүн орж ирээд, парламент алаг салат шиг гоё болно гэж худлаа яриад байгаа. Үнэндээ МАН-ын 68 хүн л хоёр, гурваар үржигдэж орж ирнэ. Яг үнэндээ ард түмний асуудлыг шийдэх гээд УИХ-ын гишүүдийн тоог нэмээд байгаа юм биш. МАН дотоод  асуудлаа шийдэх гээд байгаа юм. Үүнийг бол иргэд маань ч хэлж байна.Хэрвээ 152 УИХ-ын гишүүнтэй болчихвол МАН дийлдэхгүй том мангас болно.

 Татварын дарамт нь дийлдэхээ болино, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь барагдахаа болино, Монголын бүх бизнесийг булаана, хулгай гаарна. 44 их наяд чинь жижигхээн болно, уурхай болгоныг төрийн өмч нэрээр дарга нар үе удмаараа эзэмшдэг болно. Урдахь 76-гийн  хулгайг илчилж чадахгүй байж яаж 152 гишүүний хулгайг илчлэх вэ? яаж ард түмэн хянах вэ? " гэв.

 

С.Сарнай