Жүжигчин Б.Баярмаа уран бүтээлээсээ түр хөндийрөөд гэр бүлдээ анхаарлаа хандуулаад байсан билээ. Тэгвэл тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй "Миний хайр" романтик кинонд гол дүрийг бүтээсэн аж.

Тус киноны утга  агуулга нь: Гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж тэд хэрэлдэж, улмаар гэрээсээ явцгаан хэсэг хугацааг дотны найзуудынхаа зөвлөснөөр өнгөрүүлцгээнэ. Үүнд ганц бие найзууд нь болох Анужин, Хонгороо, Идэрээ, Жавхлан нараас гадна 10 жилийн өмнөх дурлал болох Даваа, Онон нар татагдан орсноор байдал улам бүр ярвигтай болж эхэлнэ. Хамгийн харамсалтай нь тусдаа байсан энэ өдөр хоногууд тэдний сэтгэлийн зовлонг улам бүр сэдрүүлэхээр барахгүй эцэстээ салалтаар дуусах нь тодорхой болох тэр үед тэдний эцэг эхчүүд хөндлөнгөөс орж ирснээр кино улам бүр сонирхолтой өрнөж эхэлнэ цаашдаа өрнөх үйл явдлыг та бүхэн киног үзсэнээр оньсыг тайлна аа.

Залуу жүжигчин Б.Баярмаа:  "Би амьдралдаа маш их сэтгэл ханамжтай байдаг. Манай хүн ажлаа хийж явах хугацаанд бүх ар талыг даагаад, ямар нэгэн асуудал гаргалгүй, стресстүүлэхгүй, ойлгож дэмжээд явдаг. Ихэвчлэн хүүхдээ хардаг. Намайг санаа зовохоор “Чи зүгээр ажлаа хий, би мэдэж байна” гэж хэлдэг. Тийм болохоор ажлаа хийж байхдаа сэтгэл өег байдаг. Энэ миний хувьд маш том давуу тал. Нөхөр маань намайг маш сайн ойлгож дэмждэг учраас би өдий зэрэгтэй ажил төрлөө хийгээд явж байна. Хүүхдүүдээ өсгөөд хажуугаар нь ажил төрлөө хийгээд явна гэдэг амаргүй. Ялангуяа нялх хүүхдүүд бүр хэцүү. Гэртээ байх үедээ үр хүүхдээ хараад арчилж тордоод явна. Ажилдаа явлаа бол нөхөр эсвэл ээж харна. Би яаж гурван хүүхдээ зохицуулах вэ гэж хүндээр боддоггүй. Хүүхдүүд маань эрүүл саруул өсч бойжоод, би ажлаа хийгээд давхар, давхар бүх зүйлийг амжуулж байна даа" саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа онцолсон юм.

Дашрамд сонирхуулахад, Гурван сайхан охины ээж тэрбээр өнөөгийн залуусдаа ухаарал, бодрол хайрлах уг киноны зохиолыг уншаад шууд л тоглохыг хүлээн зөвшөөрсөндөө баяртай  яваа гэнэ шүү.м

 

Д.Ана