Их Британийн хаан ширээний ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч араар суучихлаа гэж шуугиад эхлэв ээ дээ, янз нь.

 Эхлээд энэ бол хаан өргөмжлөх ёслол гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийд 40 гаруй хаант улс өнөөдөр байдаг. Тийм болохоор эхний 80-аад суудал тэдгээр улсын хаад хатад нарт олгогдоно. БИД ХААНТ ЗАСАГЛАЛГҮЙ!

 

   Дараа нь Их Британийн харьяа улсуудын тэргүүнүүдэд лав 30 гаруй суудал. Түүний дараа бусад тусгаар улсуудын улс орнуудын Ерөнхийлөгч нар суудаг гэнэ.

Харин ч хаадын эсвэл Английн дагавар харьяа улсын хүрээнд суусангүй. БИД ТҮҮХЭНДЭЭ АНГЛИЙН КОЛОНИ БАЙГААГҮЙ

 Ардчилсан тогтолцоот тусгаар улсын Ерөнхийлөгч нарын эгнээнд сууж байгаа харагдах юм. 

 Өнөөх баян Арабчуудын өмнө, өөрийн улсаа тусгаар, өргөмжлөлт хаант засаглалгүй, ван гүн тогтолцоогүй гэдгийг тодотгож.

 

 БИД ДЭЛХИЙД ДАНСТАЙ ТУСГААР УЛС

 

 Зуун жилд ганц болдог ёслолд Монгол улсыг НҮБ-д 1961 онд элсэхэд барууны ертөнцөөс хамгийн түрүүн хүлээн зөвшөөрсөн улс бол Англи. 

 Энэ ч утгаараа 100 жилд ганц болдог хүндтэй ёслолын эзэн хаан нь өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийг урьсан нь Монгол Улсад хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг юм. Дэг ёс жаяг гэж мэдэхгүй бол хамгаас түрүүлж хашгичаад харанхуй бүдүүлгээ гайхуулаад баймааргүй байгаа юм аа. МУНХАГИЙН ДУУГУЙ НЬ ҮЗЭМЖТЭЙ.

Ярих бичихээсээ өмнө бодож, өөлж шуугихаасаа урьтаж дүгнэж сурахсан даа, Монголчууд минь! 

 

 О.Түвшиндэмбэрэл