УИХ, Засгийн Газрын гишүүн асан, ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл өчигдөр нийгмийн сүлжээгээр шууд дамжуулалт хийн, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санхүүгийн схем, ашиг сонирхлын тухай өгүүлэв.

Тодруулбал тэрээр: "Би орой болгон лайв хийж, УИХ-ын гишүүд яаж мөнгө олж байгааг ярина Л.Оюун-Эрдэнэ ковидын үеэс эхлэн мөнгөний амтанд орсон. Л.Оюун-Эрдэнэ маш но-той хүн байна, яриад байгаа шигээ цэвэрхэн хүн биш байна.  Монголын Эдийн Засгийн Форум бол Л.Оюун-Эрдэнийн халаас руу шууд мөнгө нь ордог форум байдаг юм байна.

Ер нь Л.Оюун-Эрдэнэ төрөөс мөнгө авдаг байгууллагуудыг үүсгэн байгуулж, санхүүжилт авдаг юм байна. Ковидын үед цахим наадам хийсэн. Үүнийг хийсэн "Хэро" ХХК нь Л.Оюун-Эрдэнэ ба Баатар нарынх юм байна. Энэ хүн пиарын чиглэлээр төрөөс мөнгө завшдаг хүний нэг юм байна. 

 

Энэ хүн УИХ-ын чуулганы индэр дээрээс хамаатан садан чинь төрөөс тендер авч болохгүй, хэрвээ тэгэх юм бол шүүрдэнэ гэх зэргээр ярьдаг. Тэгвэл шүүр ажиллагаанд орох болзлоо Л.Оюун-Эрдэнэ хангасан байна. Мөн түүний үүсгэн байгуулсан Шинэ Эдийн Засгийн форум гэдэг байгууллага нь Засгийн Газрын үйл ажиллагааг сурталчилж, өөрөө ашиг олдог юм байна"  гэх зэргээр ярьсан юм.

Ер нь сүүлийн үед Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн эсрэг идэвхтэй улс төрийн акц хийх болсон ба энэ нь цаашид улам идэвхжих гэнэ. Өөрөөр хэлбэл Ц.Оюунгэрэл Л.Оюун-Эрдэнийн эсрэг "дайн зарласан бололтой".