П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадам болдгоороо л болно...
2023/05/18
Өчигдөр Соёлын Сайд Ч.Номин соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт уулзлаа. Шаардлага нь мэдээж цалингаа нэмүүлэх.Ганцхан соёл, урлагийн салбарынхны цалин бага, цалин нь амьдралд хүрэхгүй байгаа юм биш л дээ. Монголын төр, засгийн, тэр дундаа АН, МАН-ын сүүлийн 12 жилийн бодлогын үр дүнд Монгол төгрөгийн ханш хоёроос гурав дахин унаж, сүүлийн нэг жилд инфляци асар хурдацтай нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнэ маш их өссөн тул Монголчуудын дийлэнхийнх нь л цалин амьдрал, ахуйд хүрэхээ больсон.
Эмоци өндөртэй урлаг, соёлынхон л эхлээд тэсэрч, тэмцэж гарч ирж буй нь энэ байх. Цалингаа нэмүүлэхээс илүү зөв, зүйтэй шаардлага гэж үгүй, тэдний зөв. Гэхдээ уг уулзалтыг харжээ суухад бодох юм их байна аа.
Соёлын салбарынхан зарим төлөөлөл ямар ч бүдүүлэг юм бэ дээ? Сайдыгаа "чи" гэж ирээд л дайрч давшлах юм. Сайд нь соёлын ажилтны цалинг нь 1 сая хүргэнэ гэсэн чинь тэд "Үгүй, чи заавал 3 сая хүргэх хэрэгтэй.Тэгж байж л би аз жаргалтайгаар ажлаа хийнэ" гэх юм. Мөн дуучин, СТА П.Баярмагнайгийн Соёлын Сайд Ч.Номинд хандаж хэлсэн үг нийгмийн сүлжээгээр түгэж, олонд хүрлээ. Тодруулбал тэрээр: "Сайдаа, бид бүхэн төрийн наадмын нээлт, хаалтанд оролцохгүй гээд жагсаж байгаа гэдгийг та ер нь ойлгож байгаа юу. Та сая жилийн дотор цалинг маань үе шаттайгаар нэмнэ гэлээ. Энэ бол хөөрхөн хуурч байгаа юм шиг санагдаж байна. Бид нар наадам хүртэл яг ингэж жагсаж чадна. Наадам хүртэл бид нарын цалинг хамгийн багадаа сая таван зуу болгохгүй юм бол ямар ч наадам болохгүй ээ. Нээлт, хаалтгүй наадам та нар хийгээрэй. Ч.Номин сайд та өөрөө бүжгээ эртнээсээ сурч эхлээрэй." гэсэн юм.
Төсвийн албан хаагчдын цалин бүгд л ойролцоо, бүгд л амьдралд хүрэхгүй байгаа. Бүгдийнх нь цалинг нэмэх ч шаардлага байгаа. Гэхдээ л Л.Энх-Амгалаан чи улсын шалгалтандаа бэлдээрэй, С.Чинзоригоо чи хагалгаагаа хийгээрэй, Х.Нямбаатараа чи хэрэг мөрдөөрэй гэсэн яриа одоог хүртэл гараагүй л байгаа.
Гэтэл мөнөөх бусдыг соён гэгээрүүлэх учиртай гэх урлагийнхаан маань ийм яриа гаргадаг байна шүү. Тэрэндээ тулвал Монгол авьяастнаар дутаагүй. Төсөвт байгууллагад ажилладаггүй ч авьяастай, сэтгэлтэй хүн хаана л бол хаанаас олдоно. Ёстой л П.Баярмагнайтай, П.Баярмагнайгүй Монгол наадмын хаалт, нээлт болдгоороо л болчих байлгүй дээ.
С.Сарнай
sonin.mn
DR. PRADHAN · 2023/05/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2023/05/19
Баярмагнайтай магнайгүй наадам болох л байх гэхдээ БАЯРМАГНАЙ ГАНЦХАН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХЭЛСЭН БИШ БҮХ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫН БАТЛАГАА АЛДАГДСАНЫГ ЦАЛИН НЭМЭХГҮЙ БОЛ НААДАМ БОЛОХГҮЙЭЭ ГЭЖ НОГТЛОЖ ХЭЛЖ БАЙНА ЯМАР ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ХҮН ВЭ САРНАЙ ГУАЙ. ТАНЫ АМЬДРАЛ ТМЙМ ХАНГАЛУУН БАЙГАА ЮМУУ???? ЮМНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ХАМААГҮЙ, ЦАЛИН ТЭТГЭВЭРИЙН АРЧААГҮЙ БАГА БАЙГАА БАЙДАЛ ЧАМД БОЛОН ТАНАЙ ГЭР БҮЛД ХАМААГҮЙ ТИЙМ ХАНГАЛУУН АМЬДРАЛТАЙ ХҮН ҮҮ??????? САРНАЙ ГУАЙ ЮМЫГ САЙН БОДОЖ БАЙ!!!!!!!. ҮГНИЙ УЧРЫГ НУХАЖ БОД,,,,ЧАДАХГҮЙ БОЛ УХАЖ БОД!!!!!!!!!!!!!!!!
бат · 2023/05/18
Зөвхөн урлаг биш бүгдийн цалин мөн тэтгэврийг нэмэх л хэрэгтэй боллоо
zochin · 2023/05/18
bayarmagnaigiin zub.
Багш · 2023/05/18
Бас Наадам чинь тусгаар тогтнол ш тээ. Яагаад дандаа үндэснийхээ эх баярыг ингэж доош хийдэг юм бэ. Орчин үеийн бөгөөд Монгол улсын наадам гэдгээ үзүүлэх, харуулах ёстой. Наадамдаа оролцохгүй гэж байгаа нь бухимдал, гоморхол, арга ядахдаа хэлсэн үг байхаа. Томоор ойлгож алдаагаа засаж, сайхан аз жаргалтай ард түмэн баймаар байх юм даа.
Багш · 2023/05/18
Энэ үг хэлж байгаа хүмүүст буруу байхгүй ш тээ. Үнэхээр хүмүүсийг ийм болтол нь өөрчлөж, бухимдалыг нь төрүүлж байгаа удирдагч нарын буруу шүү дээ.
Зочин · 2023/05/18
Ихэнх урлагийнхан гавъяат ард гэсэн гялгар төмөрт хууртагдөад амаа бариулсан одоо л үнэнээ хэлэхгүй бол дахиад хэзээ гэж
иргэн · 2023/05/18
наадмын нээлт хаалт хийж мөнгө үрж яадгийн. нэг нь нээгээд хаагаад тэгээд л болоош дээ. мөнгөө хэмнээ, мөнгөндөө тааруулж наадам хий л дээ. байхгүй бол наадам хийхгүй л байгаа ч дээ. уралдах барилдах дуртай нь өөрсдөө зохион байгуулаад наадамлаач ч гэх шиг....
Зочин · 2023/05/18
Үг хэлж байгаа хүмүүс бүгд зөв учир нь тэдний бухимдал түйлдаа хүрсэн