АТГ: "Тавантолгой" компанийн захирлыг хэргээр 7 тэрбумын үнэлгээтэй спорт цогцолборыг хураасан
2023/05/22
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг
“Нүүрсний хулгайн хэрэгт улс төрийн нөлөө бүхий буюу УИХ-ын гишүүн долоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан нэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймгийн ИТХ-ын дарга асан нэг, аймаг, сумын Засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, аймгийн улсын байцаагч 20, Хил хамгаалах байгууллагын тав, авто тээврийн үндэсний төвийн дөрөв, нийгмийн даатгалын байцаагч нэг, аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын даамал хоёр, боомтын захиргааны дарга, мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 10, “Тавантолгой” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 14, Тавантолгой түлш ХХК-ийн албан тушаалтан 10, хуулийн этгээдийн 15 гэх мэт албан тушаалтныг шалгаад байна.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох 22 хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүлээлгэж өгөөд байна" гэлээ.
Үргэлжлүүлэн ""Тавантолгой" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий спорт цогцолборын барилга битүүмжлэгдэж, хураагдсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг асуудлыг хэрхэхийг шийднэ. "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбай илэрч, хураасан" гэв.
Мөн "Нүүрсний гэрээтэй холбоотойгоор ҮАБЗ-ийн гишүүн байсан, байгаа Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нараас мэдүүлэг авч, шалгаж эхэлсэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултанд "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Таны эхний хэлсэн хүнээс мэдүүлэг авсан." хэмээсэн юм.
DR. PRADHAN · 2023/05/23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
бат · 2023/05/22
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно