Д.Амарбаясгалан: "Монголын Төмөр Зам" ТӨХК-ийн удирдлагын багийг цомхотгоно
2023/05/25
"Монголын Төмөр Зам" ТӨХК-д хийсэн шалгалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Монголын Төмөр Зам" ТӨХК-д шалгалт хийсэн байгаа. Тус компанийн нийт ажиллах хүч оновчтой эсэх, ажиллах хүч нь үйл ажиллагаанд тохирч буйг нарийвчилсан судалгааг хийсэн.
Төмөр замын мэргэжлийн хүмүүс нийт ажилчдын 60 орчим хувийг эзэлдэг бол 40 хувь нь удирдах багийн бүрэлдэхүүн байна гэсэн дүгнэлт гарсан.
Засгийн газраас "Монголын Төмөр Зам" ТӨХК-ийн удирдлагын багийг цомхон, мэргэжлийн болгохоор ажиллаж байна.
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын тоог багасгах, үйл ажиллагаа, төрлөөр нь нэгтгэнэ. Тухайлбал, 21 аймагт байдаг "Авто Зам Засвар Арчлалт" /АЗЗА/ ТӨХК-г нэгтгэж, үндэсний хэмжээний АЗЗА болгож өөрчилнө. Өөрөөр хэлбэл, 21 компанийн ТУЗ, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багийн зардлыг байхгүй болгоно. Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газарт "АЗЗА" ТӨХК-ийн хорооны хурал нь болоод албан ёсны шийдвэр гарсан, ойрын хугацаанд Засгийн газрын хурлаар хэлэлцэж, шийднэ.
Эрчим хүчний салбарт нийт 26 төрийн өмчит үйлдвэрийн газар байдаг. Эдгээрийг ангилан татан буулгана. Өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэс Монгол" компанийн хоёр охин компанийг татан буулгасан.
"Монголын Хөрөнгийн бирж" ХК IPO гаргасан болохоор клирингийн төвийг татан буулгах асуудлыг Засгийн газрын хурлаар мөн хэлэлцэнэ. Клирингийн төвийг төрд байлгах шаардлагагүй. "Монголын Хөрөнгийн бирж" ХК өөрөө клирингийн үйлчилгээгээ авч явдаг болгоно.
Улаанбаатарт орон нутгийн өмчит 108 үйлдвэрийн газар байгааг цомхотгож, 55 болгох зорилго тавьсан. Уг асуудлыг Хотын дарга болон холбогдох албаныхан боломжтойг хэлсэн.
Жишээлбэл, нийслэлийн есөн дүүрэг есүүлээ амралтын газар, сувилал, бохир соруулдаг машинтай. Эдгээрийг хувийн хэвшилд өгөх нөхцөлийг судлах үүрэг өгсөн.
Хувийн хэвшилд баталгаатай хөрөнгө оруулах боломжийг төр хангах ёстой" гэв.
Түүнчлэн ИНЕГ, МИАТ, Монголросцветмет, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Эрдэнэт үйлдвэр өөрсдийн төсвийн мөнгөнөөс гадаадад ажилчид, хүүхдээ сургасан тохиолдол байдаг. 2017 оноос энэ асуудлыг дангаараа шийдэхийг хориглосон болохыг тэрбээр хэллээ.
бат · 2023/05/25
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно