Монголын кино урлагт өөрийн гэсэн байр суурийг баттай эзэлсэн чадварлаг эмэгтэй жүжигчдийн нэг бол Б.Навчаа. Тэрбээр оюутан ахуй цагаасаа авъяас чадвараараа бусдыг гайхшруулдаг байсан. Одоогийн кино урлагийн нэгэн өнгө төрхийг тодорхойлогч гээд хэлчихэж болохоор жүжигчин.

Өөрийнхөө авъяас билигт итгэлгүй байсан тэрээр сургуулиа төгсөөд хувийн бизнес эрхэлж, цайны газарт хүртэл туслах тогооч хийж байсан удаатай гэдэг. Гэвч түүнийг урлагийн тогоонд байх ёстой гэж үздэг байсан бусдын буянаар их урлагтаа хөл тавьсан хэмээн ярьдаг юм.

Өөртөө оногдсон дүр бүрээ гайхалтай “амилуулж" чаддаг гэх үнэлгээг үзэгчид түүнийг өгдөг. Саяхан Солонгос улс руу "Мөрөөдлийн театр"-ын хамт олонтой аялан тоглолтоор яваад өчигдөр эх орондоо ирсэн. Өөрийн цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг нэгэн. "Галзуу хулгана дээр иймэрхүү айдастай байлаа" гэж найзууддаа сонирхууллаа. 

 

Д.Ана