Хөл бөмбөг үзүүлэх нэрээр хууль зөрчиж болох уу
2014/06/13
Монгол улсын хэмжээнд 540 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээр хуулиудыг монгол улсын иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд даган биелүүлэх ёстой. Хуульд зааснаар бол Монгол улсад үйл ажиллагаага явуулж байгаа архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг кафе, баар, цэнгээний газрууд шөнийн 00:00 цагаас хаалгаа барих ёстой.
Бразил улсад болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дагалдан энэхүү хуулийг зөрчих үйлдлүүд хирээс хэтэрлээ. Дэлхийн аваргын тэмцээн цагийн зөрүүгээс шалтгаалан манай улсад шөнийн 04:00 цагт тоглогдож байгаа. Үүнтэй уялдуулан олон газрууд нийтэд үйлчлэх задгай асар барих, мөн ресторан, кафе, баарнууд хөл бөмбөг үзүүлэх нэрээр иргэдэд сонтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлэн цагаа сунган, хууль зөрчин ажилласаар байна.
Хөл бөмбөгийн фанатууд олноороо цуглан пиво уун халцгааж, сэтгэл хөөрөлдөө автан хашгирах, орилох, өөр хоорондоо маргах, муудалдцах зэрэг байдал үүсгэж байгаа нь орон сууцны хороолол дундах иргэдийн амар тайван байдлыг алдаглуулж, тайван унтах боломжгүй болжээ. Мөн дээр нь уусан пивондоо халж, сэтгэл нь хөөрсөн фанатууд өөр хоорондоо муудалцах, маргалдах, улмаар зодоон үүсгэх, гэмт хэрэг гарах нөхцөл бодитой бүрдэж байгааг бид анхаарах ёстой. Энэ бүхний цаана хууль зөрчин, хугацаа хэтэрүүлэн ажиллаж байгаа баар, рестораны эздийн ашиг орлого нэмэгдэнэ. Үүнийг нь холбогдох газрууд мэдсэн ч мэдээгүй мэт “царайлж” байгаа байдал нь тэднийг ямар нэг байдлаар “авлига” авсан байх гэсэн хардлага төрүүлж байна. Тэгээд ч хууль давсан ийм зөвшөөлийг ямар нэгэн албан тушаалтан өгөх ёстой.
Уг нь хөл бөмбөгийн тэмцээн шөнө гарч байгаа байдал нь аж ахуйн нэгжүүдийн хувьд Монгол улсын хуулийг зөрчиж үндэслэл болох ёсгүй. Түүнчлэн энэ бүхнийг үл анзаарах юм бол сар гаруй үргэлжлэх хөл бөмбөгийн тэмцээн нь хүүхэд залуучуудыг пиво согтууруулах ундааны идэвхтэй хэрэглэгч болгох сөрөг талтай гэдгийг бид хаана хаанаа ойлгох хэрэгтэй юм. Олны танил хүмүүс, улс төрчид, урлаг соёлын одод хөл бөмбөгийг сурталчлах нэрээр пивоны далд сурталчилгааг ил цагаан хийх болжээ.
Хэрвээ шөнийн 00:00 цагаас хойш иргэдэд сонтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж, бар ресторан нь хөл бөмбөг үзүүлэх нэрийдлээр ажилласаар байх юм бол УИХ-аас нэн даруй холбогдох хуульдаа “хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг олон нийтэд үзүүлж байгаа баар ресторанууд зөвхөн пивоор үйлчилгээ үзүүлэн шөнийн 06:00 цаг болтол ажиллаж болно” гэсэн заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулах ёстой болов уу. Тиймгүй бол бид бүгдээрээ хуулиа биелүүлэх ёстой, иргэд амар тайван унтаж амрах ёстой.
А.Галт
Зочин · 2014/06/22
энэ бол бичих юмаа олж ядсан тэнэг пост байлаа гэж.
Зочин · 2014/06/22
өмнөх дэлхийн аваргаарч бас үзүүлж л бсан шүү дээ нэг юманд хэт туулшрах юмаа. Явж үзэх чадалгүй бид бөөнөөрөө тэгээд ч болохнээ эх орондоо үзэж болохүгй ю******
Зочин · 2014/06/16
HUNII UUJ IDEHIIG ZAAH GEED YAHVE
Зочин · 2014/06/15
Шинэковууд л нохой гахай шиг нагаартах гэж худлаа бөөгнөдөг байх. Фанатууд цэвэрхэн орчинд цуглаад кайф авах гэж үздэг юм. Наадах чинь челси роналду гээл жагсаалт нь дуу******г, өөрсдийгөө од мод гээд эндүүрцэн дебилүүд, худал дүр эсгэсэн, түмэнтэйгээ хамт гэж ******сан гоонжний гол улс төрөнцрүүд, тэр бүх **********г саачих санаатай ******** нь загатнасан хэдэн оцгор гунианы архины газар нь ойлгомжтой... Сэтгүүлч зөв бичсэн байна. ХУУЛИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР Л БАЙХ ЁСТОЙ...
çî÷èí · 2014/06/15
¸ñ ¸ìáîãîð òºð òºìáºãºð ºº ãýæ ¿ã áàéäàã ñàí äàà....
Зочин · 2014/06/15
00.00 цагаас хойш алк-гүй пивоор үййлчилэх л хэрэгтэй шүү дээ
Зочин · 2014/06/15
Тэр сэтгүүлчийг ******лаад байгаа нөхөр өөрөө тийм завтай хүн үү. Зөв л юм бичсэн байна ш дээ. Манайхан хэзээ нэг их хөл бөмбөг мэддэг болчихоо вээ. Зүгээр л ууж идэж наргиж цэнгэх шалтаг л байхгүй юу
Зочин · 2014/06/15
bitgii ****
Зочин · 2014/06/14
Vnen l yum bichsen bn engiineer helhed hh ajlaa olj yadsan buguud marg**** n ideh hooltoi umsuh hywtsastai nuhdiin heneerhel neg vgeer helbel yls orniihoo tuluu yuch hhiig hvsdeggvi zawtai zaitai hvmvvsiin ajl tiim bish bol ugluunii 6 tsag hvrtel arhi yyj yawchaad vrgeljlvvleed uuriinhuu tuluu ajil hiin geed bataldaa nuhduu ug n marg**** n dawtalt ch yumuu hen negnees medeelel awch bolno zde awragiin tuluu toglolt bol uur hereg gehdee eurnu manai mgliin shigshee bhgvigees hoosh bidend pad bn yy
Зочин · 2014/06/14
uneen ingej bolohgui,huuli juramtai uls bish bolciimuu esvel
Зочин · 2014/06/14
А.Галт гэж яаасан хэнээтэй нөхөр вэ? өөр бичижхээр юм байхгүй бол ажиллаасаа гараачдээ