УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Намын жагсаалтад нэр дэвшигчид нь УИХ-д өмнө нэг удаа сонгогдсон хүнийг оруулах ёстой. Болсон болоогүй сөөсгөр банди нар, годгор охидыг оруулж ирж болохгүй. Хэдэн намууд нь ял наймаалцдаг хулгайч, бүлэглэлүүдийн гарт орсон байна. 

Мөн иргэдийн төлөөллийг УИХ-д оруулж ирнэ гэнэ. Янз янзын төлөөллийг оруулаад ирэх вий. Жишээлбэл, биеэ үнэлэгчдийн, нууц амрагуудын, төрөл төрөгсдийн төлөөллийн жагсаалт болгочих вий" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

ШУУД ҮЗЭХ: