Таван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгохоор болсон. Тэгвэл уг урамшууллыг энэ онд 270 албан хаагч авах юм байна.

Эдгээр албан хаагч нарт 30 сарын цалингийн дундаж буюу 13-15 сая төгрөгийн урамшуулал олгогдох аж.  Энэ нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа цагдаагийн ажилтнуудын амьдралд багагүй дэмжлэг болж байгаа юм. Ингэснээр орон нутгаас хотод ирж ажиллах шилжилт хөдөлгөөн багасна гэж салбарын удирдлагууд нь үзэж буйгаа илэрхийлсэн.

 

Х.Даваа