Нэг өдөр тусдаа байя гэх юм
2014/06/15
Сайн байцгаана уу? Залуучуудаасаа нэг зүйлийг асуумаар байна. Нөхөр бид хоёр үерхээд гурван жил болж байж нэг гэрт орсон. Одоо хамт амьдраад таван жил болж байна. Удахгүй хүүхэд маань төрнө. Дутагдаад гачигдаад байгаа зүйлгүй, мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад аз жаргалтай сайхан л амьдарч байна.
Бид хоёр нэгнээсээ юугаа ч нуудаггүй. Хэн хэндээ долоо хоногт нэг удаа шоудах виза олгодог. Харьцангуй ардчилсан гэр бүл гэж хэлж болно. Асуудал гарвал хэрэлдэхгүйг хичээж, ярьж хэн хэндээ харилцан буулт хийдэг. Голчлон нөхөр маань буулт хийдэг л дээ.
Нөхөр маань саяхан нэг өдрийн шоуны визагаа бүтэн шөнийн болгож өөрчилмөөр байна гэж хэллээ. Яаж байгаан гэсэн чинь хөлбөмбөг үзнэ гэнээ. Хөлбөмбөг үзэх бол асуудал алга л даа. Гэхдээ л эрчүүд зүгээр хөлбөмбөг үзээд өнгөрөх улс мөн үү? Байнга нэг өдөр гэрээсээ гадуур байна гэхээр нэг л эвгүй санагдаад байна.
Анх сонсоод уур хүрсэн ч биеэ бариад бодож үзье л гэж хэлсэн. Гэхдээ бодохоор л уур хүрээд, гомдоод байх юм. Эсвэл би жирэмсэн болохоор өмнөх шигээ сайхан биш болчихсон юм болов уу? Надад асуудал байгаа юм болов уу? Зөвшөөрөх үү? Болих уу? Зөвшөөрөхгүй бол аятайхан шалтгаан олж хэлмээр байна. Яах вэ?
Зочин · 2014/11/04
Гэрийн эзэгтэй бас их хүлээцтэй юмаа би бсан бол яаж орилж хашигчиж бх болоо. Би одоо 24тэй 3сард төрнө уур байнга хүрч стрэсс ихтэй бх боллоо энэ нь угаасаа бдаг үзэгдэл үү.
Зочин · 2014/06/19
yawuulaad uzee chinii nohor sain zaluu bna
Зочин · 2014/06/18
би ч бас хоногоор явна шүү гэх ю****** хэ хэ, жирэмсэн хүн хаа****** ч явах вэ дээ
Зочин · 2014/06/18
хөлбөмбөг дуусахаар визээ өөрчилчихгүй юу даа, эхнэр жирэмсэн болоход нөхрийн чанар танигдана гэж нэг үг байдаг л даа
Зочин · 2014/06/17
Итгэл үзүүлээд үзэхгүй юу даа.Бас дандаа бариад байхаар эсэргээр яваад үзмээр санагдах үе гарна хэдийгээр нэг гэр бүл ч гэсэн аль аль нь эрх чөлөөтэй байх ёстой л доо гэхдээ манай монгол хүмүүст тийм ухамсар соёл арай л тогтоогүй
Зочин · 2014/06/17
hardana gedeg bol ovchin
Зочин · 2014/06/16
Дандаа ******гаар бүү бод оо манай хүн бүр хөлбөмбөг үзнэ гээд амралтаа тааруулж авсан зарим шөнө найзуудтайгаа үзнэ гд л явдаг ****** юм алга л бна. Ганц нэг удаа хамт яваад үзэхгүй юу да. Сэтгэл хөдлөлөө хэр барагтай гаргадгүй эрчүүд 4н жилдээ нэг удаа дураараа дургиж л байг.
zochin · 2014/06/16
Ehneesee l 1 udaagiin shounii viza gedeg zuil hiisen ni buruu shuu dee. Bi nohorteigoo amidraad 8 jil bolj baina. Hen hen maani shou gej ybdaggui. Magad naiz nohodgui bolno gej humuus bolgoomjildog l baih. Gebch etcsiin etsest ger bul l 1-rt baih ystoi gej bi boddog. Naad nohor chin gar bariad bugui barina gedgiig uzuulj baina daa. Buu zobshoor nohor chin zugeer baisan ch uruu tatah humuus baar savaar duuren baigaa. Buu buuj og
zochin · 2014/06/16
Sanagar bol shoudax durgvi xvntei suumar yum bnle shv.bid 2bas yg tim bj baigad salsan.neg l udur uur xvntei bolson.shouduulaxgvi bolxor naizudas salgala gej uurladag bsan.teged l. ...
Зочин · 2014/06/16
Эр хүн арван гуравхан мэхтэй харин эмэгтэй хүний арга заль хязгааргүй шүү дээ нөхөрийнхөө занг чи л сайн мэдэх учир чамд араг олдоноо амжилт хүсъе