ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит дуурийн гоцлол дуучдын олон улсын XXIV уралдааны  шилдэг эрэгтэй дуучин, тэргүүн байрын шагналтан МУГЖ Г.Ариунбаатарыг уншиг та бүхэн сайн танина.  Тэгвэл олны хүндлэлийг хүлээсэн гавьяат маань гэр бүлээ умартан шинэхэн хайрандаа умартан яваа бололтой.

Шинэ хайрын романсын талаар тодруулбал, МУСТА Д.Отгонжаргалыг ээлжит амрагаараа сонгожээ. Тэрбээр Ану хатны дүрээр үлгэр жишээ үзэсгэлэнт бүсгүй хэмээн мэргэжлийнхнээс магтаалыг харамгүй хүртсэн.

Гэвч олны танил эрхэмүүд нэг нь авааль эхнэрээ орхин, нэг нь айл гэр үймүүлэн байж хайрын түүх үүсгэх нь олон хүний дургүйцлийг хүргэж, шуугиан тарьж орхилоо. Нэгэнтээ Г.Ариунбаатар "Манай эхнэр урд сургууль төгссөн эмэгтэй бий. Одоохондоо хүүхэдгүй. Тэр маань одоо миний тоглолтын арын ажлыг амжуулаад гүйж л байгаа" хэмээн ярьсан удаатай. Урлагийн хүний ард талд сайн гэр бүл байж амжилтанд хүрдэг гэж урлагийн мастерууд хэлдэг. Тэгвэл тоглолтынхон ард талын ажлыг сайн хийж өгдөг сайн ханиа хуурч орхисон нь сонин. Түүний эхнэр тэсэхээ байсан бололтой  тэрбээр Ариунбаатарын өөрийнх нь цахим хуудсаар тэр хоёрын харилцсан зүйлийг, зураг хөрөгтэй нь дэлгээд "Энэ хоёр үнэн төрх. Ажлаар Америк явсан гэж бодсон чинь ийм л юм хийж явдаг хүмүүс байж" хэмээлээ.

Дуучин Д.Отгонжаргалын хувьд "ганц бие, ээж, охиныхоо хамт амьдардаг дахиж хүний эхнэр болох талаар бодох болоогүй. Урлагийн хүнийг ойлгохгүй байсан болохоор бид хоёр салсан" гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хүмүүсийн өмнөөс мессежүүд хольж, сольж бичиж хакердаад хэн нэгнийг чадаж байна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Яг одоо дээл хувцсаа өмсөөд тоглолтондоо явах гэж байна. Ингэж хүмүүсийн өмнөөс мессеж бичээд байдаг бол сонирхолтой юм ер алга. Санаа зовох зүйл ч алга" гэж тайлбар хийлээ.

 

 

Д.Ана