Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төрийн өмчийн их, дээд сургуулиудын засаглалын хэлбэр дээр ямар өөрчлөлт ахиц гарч байгаа талаар асуулт асуув. 

Түүний асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням хариулав. 

Тэрбээр "Боловсролын багц хуулийн үндсэн гол зарчим нь засаглалын хэлбэрийг шинэчлэхэд оршиж байгаа. Өөрөөр хэлбэл улс төрөөс хараат бус томилгоог хийж, мэргэжлийн хүмүүсийн оролцоог нэмэх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслийн 24 дүгээр зүйлд "Удирдах зөвлөл нь захирлаа шийддэг болно" гэж заасан. Өмнө нь сайд нь батламжилдаг байсан бөгөөд үүнийг хассан юм. 

  1. Сургалтын төлбөр,
  2. Эрдэм шинжилгээний санхүүжилт,
  3. Сургуулийн өөрийнх нь сан,
  4. Гарааны компанийн орлого гэсэн дөрвөн багц санхүүжилтийг боловсролын салбарт оруулж ирж байгаа" гэдгийг онцлов. 

ШУУД ҮЗЭХ: