Л.Оюун-Эрдэнэ: Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү
2023/07/25
Чуулган завсарлаад л Монголын улс төр амардаг байв. Одоо больжээ. Наанаа намдуу мэт боловч, хөшигний ард улс төрийн үйл явдлууд өрнөж, улстөрчид шаагилдан язганалдаж байна.
Ордны тамхины цэгийн мэдээ гэдэг шиг улс төрийн хүрээнийхний уйдаахааргүй бор шар мэдээллүүд олон л дуулдана. Ингэж буй нь ирэх жил ээлжит сонгууль болно, түүнтэй холбоотой ажээ. Эв нь таарвал жагсаалтад орчих, эвгүйтсэн ч тойрог аваад нэр дэвшчих хүсэлтэй хүн Монголоор дүүрчээ. Тэд нам намын хаалга сэвэлзүүлэн гүйлдэж байна. Басхүү том намуудад, тус тусдаа данслагддаг ч өөр бусдаараа ойртон шадарласан бүлэг бүлэг нөхдүүд аймаг дамжин агаар салхинд болзоцгоож байгаа сонсогдоно. Үүнийг аятайхнаар хэлбэл, улстөрчдийн уулзалт гэнэ. Аягүйхнээр бол “хор найруулах” гэдэг. Хотод ч, хөдөөд ч ингэж уулзалдаад эхэлжээ.
Мөн засаг, шүүх хоёрын эвдрэлцэл ч үргэлжилж буй бололтой. Наадам дамнан дахиж буй үер, наадмын өмнөх өдөр Т.Бадамжунай суллагдсан зэрэг засаг дээр шүүхийн тухай яриа дахин өрнөх сэжүүр болсон гэж байна. Өнөөх л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөгөөх л шүүхээ чичлээд авчээ. Улстөрчдийн ам, улс төрийн нам дамжин яригдаж буйгаар Л.Оюун-Эрдэнэ “Авлигал” хорооллын асуудлаар гаргасан шүүхийн шийдвэрийг шүүмжилсэн байгаа юм. Нийслэлийн Засаг даргыг “Давж заалд” гэжээ. Тэгээд тэр талаар “Газрын наймаа, эмх замбараагүй төлөвлөлтийн асуудлыг бүгдийг нь шүүхэд шилжүүлнэ. Үүн дээр яахыг нь нүд цавчилгүй харцгаая.
Хэрвээ “Авлигал” хороооллын асуудалд ханддаг шигээ байх юм бол шүүх хот төлөвлөлтийг хариуцаж хийх хэрэгтэй” гэжээ. Бас Т.Бадамжунайг сулласан асуудлаар “Шүүх ингэж энгийн иргэдэд арслан бар шиг, эрхтэн, мөнгөтөнд гөлөг шиг ханддаг. Ер нь шүүх өөртөө дүгнэлт хийхгүй бол улайм цайм ялгаатай хандаж байгаад институцийн хувьд гүнзгий хямралд орох вий. Ард түмний хилэн нэг асвал цусаар уйлаад ч нэмэргүй шүү. Шүүхээс бүх хууль бус орлогыг нь нэхэмжлэх өдөр ирнэ. Билүүтийн голын захад уулзах өдөр ирнэ гэдэг дээ” гэсэн байна.
Л.Оюун-Эрдэнийн шүүх хаяглаж дайраад байгаа “Авлигал” хороолол, ер нь үерийн суваг хааж газар олгосон, барилга байгууламж барьсан асуудлаар УЕПГ-аас тодорхой арга хэмжээ авч эхэлсэн. Тэр талаараа мэдээлсэн. Тэгэхээр удахгүй шүүх тэдгээртэй холбоотой хэргүүдийг хүлээж авна гэсэн үг.
Наадмын өмнөх болон ердөө өчигдөр уржигдархан дахин үер буулаа. Ерөөсөө бороо ахиухан орох болгонд ингэдэг болчихлоо. Түүнчлэн МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппинээс сүр дуулиантай барьж авчирсан. Тэгээд хорьсон. НПГ-аас түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн.
Харин шүүх гурван сар хориод наадмын өмнөх 10-ны өдөр суллажээ. Ингэхдээ хилийн хориг тавьсан гэх албан бус мэдээллүүд байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ уурсаад байна гэхээр Т.Бадамжунайгийн талаарх мэдээлэл үнэн бололтой.
Зочин · 2023/07/30
S AWN80955877
Зочин · 2023/07/28
SEKSDN80955877
Зочин · 2023/07/27
Зочин · 2023/07/26
"Ард түмний хилэн ..." чиний энэ үг чамд өөрт чмнь хэлмээр үг байна даа ЕС гуай. Шүүхэд хамгийн их нөлөөлж байгаа шүү өөрөө . оюун-эрдэнэ ээ
Shudraga irgen · 2023/07/26
Lalriin horchin horlogchin genco-g naaran deer hevtuul.
Зочин · 2023/07/26
Хийж байгаа ажлаа олон түмэндээ ойлгуулж чадахгүй бол шүүх ч тэр төр засаг ч тэр та нар зайлаа
Zo · 2023/07/26
Манан хэвээрээ амь бөхтэй бна даа.ЕСайдаа дэмжиж бна
Зочин · 2023/07/25
Ялзарсан шүүхийн эсрэг ард түмэн босох цаг ирсэн бадамжунай хулгайч яахаараа суллагддаг юм
Зочин · 2023/07/25
Энэ муухай ялзарч үмхийрсэн шүүхийг цэвэршүүлж авах нь маш чухал болжээ
Зочин · 2023/07/25
Хуланд 9 жил өгч байгаа шүүх М.Энхболд Бадамжунайд 9000 жил өгөх ёстой. Шударга шүүх ийм байж шударга бна....
гайхахгүй · 2023/07/25
Манай шүүхэд АВЛИГАЧИН шүүгч олон. Төр яаж зайлуулхааа ч мэдэхгүй байгаа бололтой.
irged · 2023/07/25
byx xungiig n xuraa ulsaa xugjuul
Зочин · 2023/07/25
хилийн хориг тавиад хэрэгээ хүлээсэн бол болоо биз дээ шүүх нэг ял өгөх л биз дээ битгий уурла тэгж байтал болно доо