УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн
2023/07/26
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсан гэх мэдээллийн дагуу Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас тодрууллаа.
Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалж "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн. Одоо хэрэг нь прокурорын хяналтад байгаа.
Манай мөрдөгчид хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган өгсөн" гэдгийг хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг ямар үндэслэлээр шалгаж буйг прокурорын байгууллагаас тодруулахад одоогоор мэдээлэл өгсөнгүй.
зочин · 2023/07/26
энэ одоо мэдээ юмуу баас шиг юм бичихээ болимоор юм