Буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн Словени улсын Марибор хотноо өчигдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн зургадугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү нар оролцлоо.

Тэмцээний хөтөлбөр ёсоор зургадугаар сарын 16-нд буюу өчигдөр 25 метр спорт гар буу, 50 метр сонгомол гар бууны төрөлд манай тамирчид өрсөлдсөн юм. МУГТ О.Гүндэгмаа "Мөнгөн медаль" хүртэн их спортдоо бахархам амжилтыг гаргасаар явна.

Тэрбээр Германы Мюнхен хотноо болсон  буудлагын Дэлхийн цомын тэмцээнээс "алтан медаль" хүртсэн билээ.

Эх орныхоо нэрийг гаргаж байгаа тамирчиддаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье. Энэ сарын 19-нд 10 метр хийн гар бууны төрөлд гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү нар өрсөлдөнө.

 

Д.Ана