АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байна. Энэ удаа  Аймгийн засаг дарга нар  2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэе. 

 

Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид

Тэрбээр жилийн  108 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ 15 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. 208 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр  үл хөдлөх хөрөнгөтэй. Toyota Hilux, Toyota Harrier маркийн автомашин эзэмшдэг. Түүнийгээ 93 сая төгрөгөөр үнэлжээ. 73 сая төгрөгийн мал аж ахуйтай бол 15 сая  төгрөгийн газар,  65 сая төгрөгийн үнэт эдлэл,15 сая төгрөгийн хадгаламжтай, 49 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

 

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият

Түүний жилийн  орлого нь 26 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 85 сая төгрөг байна. 636 сая төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. 390 сая төгрөгийн үнэтэй Toyota Land Cruiser 200 болон Тусгай зориулалтын нэг автомашин эзэмшдэг.  120 сая төгрөгийн газартай бол “Өлгий хөөс” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХК-д хувь эзэмшдэг байна.

 

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан

Д.Мөнхсайхан  жилийн  40 сая төгрөгийн орлоготой.  Гэр бүлийн гишүүдийн орлого нь 302 сая төгрөг байна.  Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.  Toyota, Tundra, Lexus, 570 маркийн автомашинаа 292 сая төгрөгөөр үнэлжээ. 78 сая төгрөгийн газартай бол 90 сая төгрөгийн хадгаламжтай байна.  Тэрбээр “Хөвших” ХХК, “Хөвших-Од” ХХК, “Их богд зам” ХХК, “Унат” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ.

 

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ

Түүний жилийн  орлого нь 268 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 100 сая төгрөг байна.  Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван үл хөдлөх хөрөнгөтэй.  Toyota, Land Cruiser- 200маркийн автомашинаа 197 саяар үнэлжээ.  Хурдан удмын адуу-135, Үхэр-104, Ямаа-80, Хонь-52-той. Үүнийгээ 5.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.  Мөн Эзэмших-343 м2, Эзэмших-49961 м2, Эзэмших-696м2 газартай.  Газрынхаа үнэлгээг одоогоор оруулаагүй байна. 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 36 сая төгрөгийн хадгаламжтай, 300 сая төгрөгийн авлагатай  бол  “Евро Ази Жем” ХХК,” Лаки небула” ХХК, “Эй Эс Өү” ХХК-д хувь эзэмшдэг байна.

 

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар

О.Амгаланбаатарын жилийн  орлого 37 сая, гэр бүлийнхээ гишүүдийг орлогогүй гэж мэдүүлжээ. Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газаргүй.  300 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.5 сая төгрөгийн  хадгаламжтай бол компанигүй, авлагагүй  гэж мэдүүлжээ.

 

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь

Тэрбээр жилийн орлогоо 31 сая гэжээ.  Харин гэр бүлийн гишүүд нь  169 сая төгрөгийн орлоготой. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгөтэй, Toyota, LEXUS RX330- автомашинаа 70 сая төгрөгөөр үнэлжээ. 512 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг.  92 сая төгрөгийн газартай бол 80 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн 230 сая төгрөгийн авлагатай байна.

 

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат

Түүний жилийн орлого  80.4 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 32 сая төгрөгийн орлоготой. 450 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй байна.  Kia, SORENTO маркийн автомашинаа 20 сая төгрөгөөр үнэлсэн бол 49 сая төгрөгийн мал аж ахуй, 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.   Найман сая төгрөгийн хадгаламжтай, 26 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. “Сатилайтповер” ХХК-ийн 40 хувь болон гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал

Б.Азжаргалын жилийн  орлого нь 227 сая бол гэр бүлийн гишүүд нь  56 сая төгрөгийн орлоготой.  735 сая төгрөгийн таван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.   Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинаа 130 сая төгрөгөөр үнэлжээ. 108 сая төгрөгийн газартай бол 52 сая  төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал

Тэрбээр жилийн 58 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ 174 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ.  292 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй. 266 сая төгрөгөөр үнэлэгдэх  Nissan, Patrol маркийн автомашинтай  байна.  252  сая төгрөгийн 94 адуутай бол 44 сая төгрөгийн үнэт эдлэл, 43 сая хадгаламжтай гэжээ.

 

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн

Түүний  жилийн  орлого нь 50 сая бол гэр бүлийн гишүүд нь  85 сая төгрөгийн орлоготой.   149  сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 33 сая төгрөгөөр үнэлэгдэх  “Toyota”, Harrier маркийн автомашин эзэмшдэг. 175 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуйтай бол 46 сая төгрөгийн хадгаламжтай, 45 сая төгрөгийн газартай гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин