Ж.Сүхбаатар: Би Хотын даргын орлогч биш
2023/08/28
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулахад хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны ажил, бодлогыг танилцуулж байна.
"Өнөөдөр та бүхэнд дараах гурван асуудлын хүрээнд мэдээлэл өгнө. Тодруулбал
- Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны үйл ажиллагаа
- Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөнийг сайжруулах бодлого
- Түгжрэлийг бууруулахад цаашид авах арга хэмжээний талаар мэдээлнэ" гэдгийг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэллээ.
Тэрбээр "Би Хотын даргын орлогч биш. Хотын даргатай ижил эрх мэдэлтэй дарга ч биш. Надад тусгай байгууллага байхгүй, таван ажилтан л байдаг. Намайг Хотын дарга, сайд гэж хараад байна" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Түгжрэлийн эсрэг арга хэмжээний эцсийн шийд нь эдийн засаг, захиргааны арга юм. Маш богино хугацаанд машины тоог цөөлөх нь захиргааны арга юм. Дээр нь хандлагын өөрчлөлт их чухал. Тиймээс тайлбарлаж, таниулах, мэдээлэх ажлыг хийж байна. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөөгийн боломжийг нэмж байгаа. Санал, шүүмжлэл их явж байна. Үүнийг зөв үзэгдэл гэж бодож байна. Түгжрэлээр олон нийтийн хэлэлцүүлэг явах ёстой. Манай Үндэсний хороо тайлбарлан, таниулах ажлыг хийж байна" гэж ярилаа.
Тэрбээр үргэлжлүүлэн "Ерөнхий сайд олон талт үйл ажиллагаа явуулдаг учраас Түгжрэлийг бууруулах үндэсний хороон ажлыг дагнан явуулах боломжгүй байсан. Улмаар тус хороонд зохион байгуулалтын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн.
Нийслэлийн түгжрэлд хамгийн их хамааралтай нь сургууль, цэцэрлэгийн асуудал буюу боловсролын салбар юм байна гэж үзээд өнгөрсөн оны хавар Л.Энх-Амгалан сайдад Үндэсний хорооны даргын ажлаа хариуцуулсан байдаг.
Уг асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд хариуцаж байгаад Ерөнхий сайдын сүүлд гаргасан шийдвэрээр хавсарга байдлаар нэг сайд хариуцах биш, бодлогын хувьд тусалдаг, тусгай үүрэг даалгавар биелүүлдэг сайд байх нь зүйтэй гэж намайг Үндэсний хороон даргаар тохоон томилсон” гэв.
Мөн "Багцлаад хэлбэл миний үүрэг бол Үндэсний хорооны дүрэмд зааснаар УИХ, Засгийн газрын түвшинд нийслэлийн үйл ажиллагаанд бодлогыг дэмжих. Шинэ сэргэлт, нийтийн тээвэр гэх бодлого, зорилт дээр анхаарлаа хандуулах үүрэг даалгавар өгөгдсөн байдаг" гэдгийг ярилаа.
Тэрбээр "Нийслэл өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулах эрхээ олж авсан. Өнгөрсөн жилд 269 тэрбум төгрөг нь зарцуулагдсан. Надтай хамаатуулж бичээд байна. Би тэр түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгтэй чинь ямар ч хамаарал байхгүй. Нийслэлийн төсөв битгий хэл сайдын төсөв ч байгаагүй. Тэр 420 тэрбум төгрөгийг шүүмжлэл гараад байхаар нь хасчихсан шүү дээ. Жил дараалж авсаар хэдэн ихнаяд хүрчихсэн юм шиг яриад байгаа юм. Ер нь, нийтийн тээврийн асуудал байна. Эхний ээлжид 14 жил явсан хуучин автобусаа жагсаалаас гаргана. Есдүгээр сарын 1-нээс шинэ автобуснууд үйлчилгээнд явж эхэлнэ. Оны эцэс гэхэд 770 гаруй автобус хасагдах ёстой юм. Шинээр 810 автобус арванхоёрдугаар сар гэхэд ороод ирнэ" гэлээ.
Зочин · 2023/08/29
NA XMAAGUI80955877
Зочин · 2023/08/29
NZ AMRAG BOLI80955877
Зочин · 2023/08/29
SEKSEER TOGLN80955877
Зочин · 2023/08/29
Их л том даргын албан тушаалыг ард түмэн буруу ойлгож байгаа юм байхаа ха ха
Зочин · 2023/08/28
SAIXAN SEKSDN80955877
Зочин · 2023/08/28
Ардын намын том хүн шүү. гэж байгаа юм байхдаа Тархиндаа түгжрэлтэй орк
Зочин · 2023/08/28
AX NARTAI SEKSYGEER80955877
Зочин · 2023/08/28
SXSEER XNE35DEESH ERTEI
Зочин · 2023/08/28
SAWI ODO80955877