Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд тосон авч байна. 

Тэрбээр манай улсад есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр ирж байна. Пап Францисыг албан ёсны угтах ёслол маргааш Д.Сүхбаатарын талбайд болно. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийх хөтөлбөртэй байна.

Пап Францисын товч намтар:

Тэрбээр 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улс, Буэнос Айрес хотын итали цагаачийн гэр бүлд төржээ. 2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон. Тэрээр Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан.

Эзэмшсэн боловсрол:

1986 ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг

1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг

1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг

1963 Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан

1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн байна.

Ажилласан байдал:

2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон

2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан

1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба

1992 – 1998 Буэнос Айресын хамба

1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан

1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор

1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн

1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан

1969 Сахил хүртсэн

1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш

1958 Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элсжээ.

Испани, итали, герман хэлтэй.

ВИДЕО: