Жүжигчин Э.Ууганбаяр анх жүжигчин  Б.Баярмааг хараад л дуралсан бөгөөд өөрийн болгож чадалгүй  олон жил болсон.  Улмаар Б.Баярмаагийн гэр бүл маргаантай байгаа үед гэрлэх санал тавьж салж сарниулах шахдаг...  Энэ бол нээлтээ хийгээд удаагүй  “Миний хайр” уран сайхны киноны  нэгээхэн хэсэг.  Энэ болон бусад сонирхолтой үйл явдал, хосуудын хайр дурлал, атаа жөтөө, үл ойлголцолын тухай “Миний хайр” инээдмийн мелодрам уран сайхны киноноос үзэж болно. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж тэд хэрэлдэж, улмаар гэрээсээ явцгаан хэсэг хугацааг дотны найзуудынхаа зөвлөснөөр өнгөрүүлцгээнэ. Үүнд ганц бие найзууд нь болох Анужин, Хонгороо, Идэрээ, Жавхлан нараас гадна 10 жилийн өмнөх дурлалын эзэд гарч ирснээр байдал улам бүр ярвигтай болж эхэлнэ. Хамгийн харамсалтай нь тусдаа байсан энэ өдөр хоногууд тэдний сэтгэлийн зовлонг улам бүр сэдрүүлэхээр барахгүй эцэстээ салалтаар дуусах нь тодорхой болох тэр үед тэдний эцэг эхчүүд хөндлөнгөөс орж ирнэ.  

Сүүлийн үед залуу гэр бүл ихээр салах болсон.  Үүнээс болж хүүхэд хамгийн ихээр хохирч, хэн ч хождоггүй гэх “мессеж”-ийг нийгэмд  өгч байгаагаараа  “Миний хайр”  киноны онцлог юм.  “Single Ladies” киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан зохиолч, найруулагч Бондоолой буюу Ц.Золжаргалын анхны бие даасан энэхүү уран бүтээл үзэгч таныг  инээлгэж, уйлуулж,  бас ухаарал хайрлах болохоор  бүх насныхан ялангуяа залуус  энэхүү киног үзээрэй гэж  санал болгох байна.

А.Баярмаа