“Хулхи” Төтө
2014/06/17
Д. Төвшинтөр буюу Төтө өдгөө "Эмоци" продакшнд харьяалагдах болсон. Тэрбээр жүжигчний мэргэжлийг бүр багаасаа л мөрөөддөг байсан гэдэг. Улмаар 1997 онд СУИС-д хоёр удаа конкурс өгч байж орж байсан удаатай. Түүнийг найруулагч Ч.Найдандорж “Х Түц”-д хөл тавихад тусалж аж.
Төтө тоглодог дүрүүд шигээ амьдрал дээр ч нэлээд дүрсгүй нэгэн. Айл гэрийн эзэн болсон ч хүүхэд шиг томоогүй зантай, хаа ч явсан бусдаар “тоглоом” хийж, дүрсгүйтэж явдаг хэмээн ойр тойрныхон нь дурсдаг. Тэр ч үнэн бололтой. Ийн зургаа авахуулжээ.
Д.Ана