Өнөөдрийн Монголд хамгийн хэрэгтэй байгаа хүмүүс бол эх орноо гэсэн шудрага улстөрчид
2023/09/19
Ардчилсан төр засгийн сул тал, сөрөг шинжийн асуудалд
Ардчилсан хувьсгал хийсэн, ардчилсан төртэй болсон гэхээр л бүх зүйл сайхан болчихсон юм шиг, лавлуулаад юунд ч санаа зовох хэрэггүй юм шиг, ёстой л “айдгийгаа авдрандаа хийчихсэн” юм шиг бодох, тооцох нь буруу байжээ.
Ардчилал аль нүүрээрээ, аль талаараа хэрэгжих бол, шинэ нам, хүчнүүд зөв төлөвшиж, зөв ажиллаж чадах болов уу, ардчиллын дан ганц эерэг шинжүүдийг монголчууд бид нутагшуулж чадах болов уу, “Хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал” гэх лоозонг барьж гарч ирсэн, жагссан залуус маань арай шуналын туламнууд болж хувирахгүй байгаа даа? гэхчилэн бодох, сэргийлэх ёстой байжээ. Өнгөрсөн 32 жил бидэнд ийм сургамж үлдээлээ. Аливаа бүхэн үнэн мөнөөрөө л байх, үлдэх нь сайхан шүү дээ! Мэдлэг, боловсрол нимгэн, нас залуу, юм үзэж нүд тайлаагүй, дадлага туршлага гэхээр юмгүй шахам, хөөргөн хөвсөргөн залуус юу ч хийж, хэн ч болон хувирч мэднэ шүү дээ. Тэдний олонхи нь яах аргагүй л буруу замаар орцгоосон нь нотлогдчихлоо. Зарим нь бүр эх орон, ард түмнээсээ урвасан үйлдэл ч хийжээ...
“Анхны хүн сүргийн, хожуу цагийн хүн сүргүүдийн, тусгаар угсаатнуудын, анхны төр улсуудын, ер хүний нийгмүүдийн удирдлага, зохион байгуулалтын асуудлыг авч үзэх” ерөнхий хүрээнд ардчилсан гэгдэх төрийн тогтолцоог товчхон танилцуулъя.
Ардчилал, ардчилсан төрийн тогтолцоог түүхэн талаас нь, онолын хувьд, түүний орчин үеийн асуудлуудын үүднээс, төрөлх дутагдал, согогийн тухай, практикаар туршигдаад ил болсон сул тал, сөрөг үр дагаврын талаар чанартай хийгдсэн дорвитой, үнэ цэнтэй судалгаа, түүний үр дүн болж бичигдсэн сурах бичиг, монографи, хамтын бүтээл одоогоор алга байна. Товчхон, тэгэхдээ егөөдөж хэлэх аваас хүн төрөлхтний тодорхой нэгэн хэсэг нь “хаашаа хөлөө тавьсан, ямар замаар ороод байгаагаа ч сонирхохгүй” байна, ойлгохгүй байна, таньж мэдэж чадаагүй явна. “Ардчилсан хувьсгал хийгдлээ, ардчиллын замаар орлоо. Хөгжил, хувьслын ардчилсан зам бол бүх нийтэд сайн сайхныг авчрах цорын ганц арга, боломж мөн” хэмээсэн үзэл, дүгнэлтийг өргөн олон түмэнд өглөө. Тэгээд 20-30 жил энэ арга, замаа магтсаар л байгаа...Ардчилсан хувьсгалын баатрууд, ардчиллын алтан хараацай, мөнгөн жараахайнууд ч буй боллоо. Гэтэл зарим оронд ард түмний аж байдал доройтдог, ажилгүйдэл өсдөг, баян хоосны ялгаа ихсэж цөөн гэр бүл, олигархиудын эзэмшил, өмчинд үндэсний баялгийн ихэнх нь төвлөрсөн үр дүн гарсаар байна. Ийм болчихсон оронд ардчилсан үндсэн хууль, ардчилсан гэгдэх төр засаг, чөлөөт гэгдэх хэвлэл мэдээлэл, ардчилсан гэгдэх сонгууль, хэнээс ч хараат бус гэгдэх хууль, шүүхийн байгууллагууд байж л байдаг, ажиллаж л байдаг. Харин цөөн зарим оронд л үнэхээр дэвшил гардаг, хот ба хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшин дээшилдэг. Хүн амын аюулгүй байдал бүх тал, үзүүлэлтээрээ дээрдэж, эрүүл мэнд нь ч сайжирч, дундаж нас нь ч уртастдаг ажээ.
Өмнө өгүүлснээс үзэхэд ардчиллын арга, зам нь гагцхүү дан эерэг шинжүүдээ сахиж, хөгжүүлж чадах аваас л сайн сайхныг авчирдаг, харин өөрийн төрөлх сөрөг шинжүүддээ хөтлөгдөн бурангуйших аваас улс орноо мөхөл рүү ч аваачиж болох ажээ. Жишээ, баримт аль ч бүс нутагт хангалттай байгаа болохоор л би тайлбаргүй, товч бичиж буй юм шүү. Зохих түвшний боловсрол, соёлтой ямар ч хүн энэ бүхнийг ойлгож чадах нь үнэн билээ.
Ардчилал, ардчилсан төр засаг, ардчиллын замын эерэг шинжүүдийн талаар ярилтгүй л дээ. Хэн бүхэнд тодорхой, ойлгомжтой. Иймд зөвхөн сөрөг шинжүүд, тэдгээрийн үр дагавар, сөрөг шинжүүдийг зарим харгис хүн, хүчин хэрхэн, яаж ашигладаг талаар л цөөн зүйл өгүүлье. Аль ч улсын, аль ч нийгмийн төр засгийн том албан тушаалд дандаа л баячууд (язгууртнууд) ажиллаж байжээ. Ардчилсан төрийн хувьд ч энэ нь хадгалагддаг юм байна. Монгол улсад ч ийм л байгаа. “Баян хүн гурван төрд нүүртэй” гэж монголчууд ярьж, тооцож иржээ. Монголд УИХ төрийн дээд эрхийг барьдаг. УИХ-ыг ард түмэн сонгож байгуулдаг. УИХ-ын гишүүд ард олныг төлөөлдөг. Гэтэл төлөөллийн ардчилал нь нийгмийнхээ баян, хөрөнгөлөг давхрааны ашиг, сонирхолд давуутай үйлчилдэг нь амьдралаар нотлогджээ. Чухам тиймийн учир төлөөллийн ардчиллыг ард олны шууд ардчилал, шууд оролцоотой нягт холбож байж л шудрага ёс тогтдог ажээ. Гэтэл иргэний нийгмийн шууд оролцоо, ард түмний шууд оролцоо, хэвлэл мэдээллийн шууд оролцоог дүр эсгэсэн ардчилагчид лав л өнгөрсөн 30 жилд ер тоосонгүй, тооцсонгүй, тухай бүрд нь л элдэв аргаар хуурсаар, луйвар булхайгаа хийсээр, олигархиуд болон томорчээ. Төр засгийн эрхэнд шургалсан олигархиуд, тэдний гар хөл болдог хүмүүсээс эрх баригч хоёр намын удирдах бүлэг бүрэлдэх болов. Төрийн гурван өндөрлөгт өнөөдөр мөн тэд л ажиллаж байна.
Сонгуулиар байгуулагддаг “Бүгд Найрамдах төрийн” төрмөл гэхээр согог бол язгууртнууд, баячууд үнэмлэхүй олонхи болон сонгогдон орж ирдэг явдал юм. Энэ олонхи төрийн шийдвэр ба хуулиудад нөлөөлөх ил, далд олон боломжтой байдаг. Энэ нь амьдралаар нотлогдсон үнэн. Төлөөллийн ардчилал ийм төрмөл согогтой. Английн улстөрийн гол хоёр нам анх парламентаасаа төрж гарсан, язгууртан, баячуудын төлөөлөл юм.
Энэ шинж нь ч их тод ажиглагддаг. Түүгээр ч зогсохгүй дээд танхим нь бүр үе залгамжилдаг лордуудаас бүрэлддэг байв. Засгийн газрыг нь эзэн хааны засгийн газар гэж тооцдог, нэрлэдэг. Төлөөллийн ардчиллыг шууд ардчилалтай холбох, хослуулахын чухлыг улс орон бүрд ярьдаг хэдий ч энэ нь бараг үр дүнгүй байдаг. Орчин үед шууд ардчиллыг (иргэний нийгмийн шаардлага, жагсаал, цуглааныг) их мөнгөтэй хүн, хүч, популистууд зорилгодоо хүрэх зэвсэг болгон ашиглах болжээ. Хүн ам цөөхөн, нутгархах, жалгархах, ясархах согогт баригдсан оронд бол ардчилсан гэгдэх сонгууль аль нэгэн явцуу бүлгийн ашиг, сонирхолд л үйлчилдэг. Сонгуулийн тойрог бүхэн л элдэв явцуурал болон олон зүсмийн төөрөгдөлд автсан байдаг. Сонгогчдын нь эх оронч үзэл, улстөрийн боловсрол сул, нутгархах, жалгархах согог хүчтэй улс оронд парламентын гишүүд нь нийт иргэдийнхээ ашиг, сонирхолд үйлчлэх чадавхгүй шахам байдаг. Энэнийг хуульчлаад ч үр дүн муутай. Аж үйлдвэржилт сул, дорой, хүн амын олонхи нь жижиг аж ахуй эрхэлдэг бага буурай улс оронд ардчилал, либеральчлал нь уламжлалт нийгмийг задалж, задгайруулж, хөл толгойгүй болгож, анархизм, популизмд хот, хөдөөгүй автуулж байсан тохиолдол ч гарчээ. Энэнээс болж Ази, Африк, Латин Америкийн олон орон ардчилсан замаа орхиж, эргэж хургасаар байжээ. Төр, засгийн эрх болон нийгмийн баялаг баячуудын мэдэлд шилжиж, төлөөллийн ардчилал (парламент) нь чинээлэг давхраад үйлчилдэг, шууд ардчилал нь үр нөлөөгүй шахам, хэвлэл-мэдээлэл нь “хаалтын гэрээтэй” болчихвол, дээр нь нэмээд, нэрмээд шүүх, цагдаа нь авилгад идэгдчих аваас тэр улс орон улс төрийн, эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж “бүс нутгийнхаа хар зах” болж хувирдаг байна. Ард түмэн, сонгогчид нь нийгмийн идэвхээр сул, цаг үедээ тохирсон мэдээ, мэдээлэл муу нийгэмд төрийн албан хаагчид бараг толгой дараалан авилгачид, хүнд сурталтан болох ба дээд, дунд тушаалын дарга нар зоргоороо авирлах нь хэрээс хэтэрдэг. Нийслэлд гэхэд л Үндсэн Хуулийн Цэц зоргоор загнаж Зайсан толгойн аманд “Цайз, Шилтгээн” барьж тухалжээ. Энэ нь хууль, дүрэм, заавар бүгдийг зөрчсөн үйлдэл болжээ. Хэн дарга санаачилсан, хэн зөвшөөрсөн, хэрхэн хэрэгжүүлсэн, хэр их зардал, чирэгдэл гарсан гэдгийг өнөөдөр хүртэл хэн ч сонирхохгүй байгаа ажээ.
Өнөөдрийн Монголд хамгийн ховор хэрнээ хамгийн хэрэгтэй байгаа хүмүүс бол эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй, шудрага улстөрчид юм.
Улстөрчдийн ёс суртахууныг цэвэршүүлдэг, дээшлүүлдэг байгууллага, газар бол улстөрийн намууд билээ. Энэ үүрэг, хариуцлагаа эрх барьж буй намууд зохих түвшинд нь хүргэж дээшлүүлэх шаардлага тулгамдсан асуудал болоод удаж байна. Ардчилал, ардчилсан төр, засгийн эерэг сайн шинжийг нь бүрэн, дүүрэн нээж хэрэгжүүлэх, үүнтэй зэрэгцүүлэн түүний сөрөг шинж, сул талыг нь аль болохоор хумих, өргөжих, элдэв багны цаана орж нуугдах боломж олгохгүй байх нь нэн чухал юм. Энэ хэрэгт түүчээ болон оролцох, манлайлах үүрэг хүлээх хүмүүс бол юуны өмнө үндэсний сэхээтний элит давхраа, тэргүүний хэсэг, өнгө мөнгөний шуналд өртөж өвчлөөгүй шудрага улстөрчид билээ. Эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө, үр хүүхдүүд, ач зээ нарынхаа гэрэлт ирээдүйн төлөө өөрсөд нь оноогдож буй энэхүү журамт үүргээ тэд биелүүлэх ёстой. Тэдэнд ингэж чадах сэтгэл, зүтгэл, хүч, эрчим байх учиртай. Монголын заяа ихээ гэдэг билэгт сайн үг, ерөөл байдаг даа!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Зочин · 2023/09/20
DYR XALYYTSI80955877
Зочин · 2023/09/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/09/19
SEXSEER SHAALGYYLN80955877
Зочин · 2023/09/19
30 49NASNII ER XUNIIG ODOON80955877 SEXSEER
Зочин · 2023/09/19
SEKSDN XUSNEER BOOB XXNO80955877
+++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++++ · 2023/09/19
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь эцсийн шийдвэр гаргадаг ард түмний төрийн төлөө ажилладаг болгомоороо
зочин · 2023/09/19
Шударга хүн хэрэгтэй бгааг мэдсээр байж хамгийн шуналтаы бузар хулгайчууд гишүүн болдогшдээ энэ 30 жил үргэлжилсэн
Зочин · 2023/09/19
SEXSEER SHAALTSI80955877
Зочин · 2023/09/19
SAIXAN SHAALGI80955877
Зочин · 2023/09/19
40NASNI SERELTEI SEXSY ERCHUUDTEI80955877
Зочин · 2023/09/19
S AWI DYYDLGN SEXSYG AXAAS80955877