Нэг сарын хугацаанд АИ92 тасалдахгүй, үнэ өсөхгүй
2023/09/22
ОХУ бензин шатахууны экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Манай улс шатахууны дотоодын хэрэглээний 96%-ийг ОХУ-аас худалдаж авдаг. Тиймээс шатахууны нөөц болон цаашид авах арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хэвлэлийн хурал хийж байна.
Тэрбээр "Ангарскийн үйлдвэр хоёр сар гаруй хийсэн засварын ажил бүрэн дууссан. Экспортыг зогсоосон тогтоол нь энэ үйлдвэрийн засварын ажилтай холбоогүй.
Өнөөдрийн байдлаар манай улс АИ92 болон дизель түлшний 30 гаруй хоногийн нөөцтэй байна.
ОХУ-аас арилжааны бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол өчигдөр гарсан, тогтоол манай яаманд албан ёсоор ирлээ.
Гэхдээ тогтоолд зааснаар Евро Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой байгаа. Үүнд Роснефть компаниас манай улсад өгдөг дизель түлш багтах боломжтой гэж бид харж байна. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. Манай улсын авдаг дизель түлш уг хоригт багтаагүй гэж ойлгож болно.
Харин манай улсын импортолдог АИ92 авто бензин хоригт орсон байна.
ОХУ дотооддоо Евро-5 ангиллын бензин хэрэглэдэг бол манай улс Евро-2-ыг авч хэрэглэдэг учраас Ангарскийн газрын тосны үйлдвэрийн Евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ талаар хоёр хоногтоо багтаан нийтэд мэдээлнэ.
Тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол уг хоригт хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг, өгүүлбэр бий. Монгол Улсын 2023 онд байгуулсан Засгийн газар хоорондын Комиссын 24 дүгээр зүйлд заасан газрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээгээр бүрэн нийлүүлэх арга хэмжээ авах гэсэн агуулга байгаа. Энэ хүрээнд ОХУ-тай эдгээр агуулгыг тавьж ярилцана.
Монгол Улс нийт шатахууныхаа 85-95%-ийг Роснефть компаниас импортолдог. Энэ хоригт ОХУ-ын томоохон шатахуун экспортлогч Роснефть, Газпром, Сибнефть, компани бүгд хамаарагдахгүй байх гэж харж байна. Роснефть компанитай өчигдөр олон цаг ярилцлаа. Тийм учраас тус компаниас хоёр хоногт багтаад хариугаа авчих байх.
ОХУ-д дотооддоо үнэ өсөж буй гол шалтгаан нь шатахуун нийлүүлдэг компаниуддаа татаас өгдөг байсан юм билээ. Энэ татаас нь зогсоод гурван сар болж байгаа гэсэн. Үүнээс болоод компаниуд шатахууныг дотооддоо борлуулах сонирхолгүй, экспортлох нь сонирхол нь нэмэгдсэн юм билээ. Үүнийг зогсоохын тулд ОХУ дотоодын шатахууны зах зээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийг бууруулах арга хэмжээ авч байна гэж ойлгож болно" хэмээн ярилаа.
Зочин · 2023/09/23
S XNE80955877
Зочин · 2023/09/22
SXN ZYGAATSAAD BOOW XXNO80955877
Зочин · 2023/09/22
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Зочин · 2023/09/22
DYYDLGN SEXSYG XUSNEER DYRAAR80955877
Зочин · 2023/09/22
SEKSEER UILCHLI80955877
Зочин · 2023/09/22
S AWN SHAALTSN80955877 34DEESH SEXSEER