Дэлхийн түвшний хагалгааг хүмүүжигчид хийлгэж байна
2014/06/18
ШШГЕГ-ын санаачлагаар хоёр дахь жилдээ Европын холбооны “Sbons” сангийн шугамаар Швед улсын “Skanes” их сургуулийн эмнэлгийн эмч нар 6 дугаар сарын 16-наас 26-ны хооронд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Энэ удаагийн хагалгааг тус сургуулийн эмнэлгийн ерөнхий мэс заслын их эмч, багш Криз Мартин, Урологийн мэс заслын их эмч, багш Андерсон Кристиан нар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна. Тэд зөвхөн гуравдугаар шатлалын эмнэлэгт хийгддэг нарийн төвөгтэй 10-аад төрлийн хагалгааг хүмүүжигчдэд үнэ төлбөргүй, өөрсдийн багаж, тоног төхөөрөмж, материалаар хийж байгаа бөгөөд энэ нь Швед улсад очиж хагалгаа хийлгэсэнтэй ижил түвшинд хийгдэж байгаагаараа онцлог юм.
Хагалгаанд ШШГЕГ-ын харьяа нэгдсэн Хорих ангиудаас үзлэг шинжилгээнд хамрагдаж зайлшгүй орох шаардлагатай 70-аад хүмүүжигчдийг хамруулж байгаа бөгөөд хагалгаа хийлгэсэн хүмүүжигчдийн биеийн байдал сайн байна. Нөгөөтэйгүүр нийгмээс тусгаарлагдаж эрхээ хасуулсан ч тэдний эрүүл байх эрхийг хангах ёстой юм.
Эмч нарын хувьд сангийнхаа шугамаар өөр улс орнуудад ажиллаж байсан ч хүмүүжигчдэд хагалгаа хийсэн нь анхных юм байна.
Цаашид энэ үйл ажиллагааг улам өргөжүүлж нөхөн сэргээх мэс заслын их эмч нарыг урихаар төлөвлөжээ
Зочин · 2014/06/20
Kkk unegyi delhiin tuvshinii l gh yum turshilt hiigel yavaad bhd
Зочин · 2014/06/19
Turuu bulchirxain nariin evseltei lazer duran xagalgaa xen sain xiij bna medeelel bna uu