Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдээлэл өглөө.

Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатарын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Гэвч өдөр тутам нийслэл болон дүүргийн Засаг даргын захирамжаар зуслангийн болон амины зориулалтаар олгож байгаа 0.07, 0.04 га газар олгож байгаа явдлыг хуулиар бүрмөсөн зогсоохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга, Тамгын газар, Газрын алба газар олгох эрхгүй болно. Энэ нь нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хамаарна.

Захын гурав буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт газар олгох ажил цаашид үргэлжилнэ. Тодруулбал, захын гурван дүүрэгт тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, хүнсний хангамжийн зориулалтаар газар олгоно. 

Харин Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газрын албад газар олгох эрхгүй болохоор хуулийн төсөлд тусгасан.

Нийслэлийн Засаг дарга зөвхөн таван тохиолдолд л газар олгоно.

  1. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд
  2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх зорилгоор
  3. Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгоно
  4. Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж, ерөнхий төлөвлөгөөний нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олголт
  5. Царцаагдсан барилгад урд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах холбоотой таван төрөлд газар олгох зохицуулалтыг оруулж байна" хэмээн танилцууллаа.