"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр бидэнд уран бүтээлээрээ хэдэийнээ танил болсон. Түүнийг “Мөн үү?”, ”Тийм үү?” гэсэн үгийг бидний дунд “брэнд” болтол дэлгэрүүлсэн гэдгийг уншигч та бүхэн андахгүй. Өөрийн бүтээсэн дүрээсээ болж  “Банш Батаа” гэх хочийг авсан.

Саяхан бяцхан охинтойгоо тун сайхан хөгжилдсөн бичлэгийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн билээ. Тэгвэл түүний хөөрхөн охин аавыгаа өвөө болгосон гэнэ. Энэ талаар жүжигчин залуу "Намайг энэ тоглоомынхоо өвөө нь гэнэ ээ. Үгүй ээ би өвөө болмооргүй байна" хэмээсэн юм.

Д.Ана