Тун саяхан "Mongolian academy awards 2014" наадам болж шилдгийн шилдгүүдээ тодруулсан билээ. Энэхүү арга хэмжээнээс "Гран При" шагналыг хүртсэн уран бүтээлчид бол "Үргээлэг" уран сайхны киноны хамт олон.

Уг киног нэг ангийнхан бүтээсэн бөгөөд тэд хоёрдугаар ангийн бүтээхээр болжээ. Дэлгэцэнд гарч эхэлсэн өдрөөсөө хойш үзэгчдийн үзэхийг хүссэн киноны жагсаалтын нэлээн дээгүүрт бичигдэн тасалбар нь эрэлт ихтэй байсан юм.

Нээлтээ хийсэн өдрөөсөө эхлэн шуугиан тарьсан уг киноны 70 хувийн зураг авалтыг БНХАУ-д авчээ. Киноны утга санаа нь Монголд хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаад ажилчдын амьдралыг харуулдаг бөгөөд адал явдалт гэдгийг тус бүтээлийг үзсэн хүмүүс мэдэж буй биз ээ.

Тэгвэл тун удахгүй "Үргээлэг 2" бүтээлд нийгмийн бас нэгэн асуудлыг хөндөх болов уу гэсэн хүлээлт кино сонирхогчдын дунд үүсгээд байна.

Д.Ана