Сүүлийн үед цахим ертөнцийн "од", твиттерийн "хатан хаан" хэмээн цоллуулах болсон А.Урангоо хүн болгоны танил болжээ. Нэг хэсэг тэрбээр үргэлж олны нүдэнд ил байж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртэж явсан Их аварга Д.Дагвадоржтой нэр холбогдоод авсан удаатай.

Харин энэхүү мэдээллийг хэн хэн нь үгүйсгээд байгаа бөгөөд Их аваргатай нэр холбогдоод амжсан “Ариун хөгжил трейд”-ийн захирал А.Урангоо хэлэхдээ "Д.Дагвадорж аваргын гэр бүлийг  үймүүлэх нь битгий хэл богино хугацаанд ч хүнтэй үерхэж найзална гэсэн ойлголт надад байдаггүй" гэж мэдэгдснээр дуулиан шуугиан намжсан.

Тэгвэл өнөөдрийн твиттерээр "А.Урангоог журамтай бvсгvй юм байх гж бодсон чинь харин ч давгvй охин байлээшт " хэмээж дээрх зураг нийтлэгджээ.

Д.Ана