ТОЙМ МЭДЭЭ
2023/11/11
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
Нийгэм: Нас барсан иргэний талаарх мэдээллийг нуун далдалж, нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг нь авч байсан хэрэг гарчээ. Тодруулбал, иргэн “А” нь нас барсан хүний талаарх бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 2015 оны есдүгээр сараас 2023 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн үйлчилгээ болох сар бүр олгодог тэтгэмжийг авч байсан аж.
Уг үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн талаар мэдээлсэн нь олон нийтийн бухимдлыг хүргэв.
11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд орсон хүчтэй цасан шуурганы улмаас монгол орны нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 34см, Архангай, Увс, Завхан аймагт байна. Цасан шуурганы үеэр 12 аймгийн 24 суманд 46 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 38 иргэнийг эсэн мэнд олж, найман иргэн амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян суманд иргэд амь насаа алдсан. Тус суманд туулах чадвар сайтай машинаар малчдыг өвөлжөө рүү нь нүүлгэх, зам гаргах болон шатахууны дэмжлэгийг хүргэж байна. Амь насаа харамсалтайгаар алдсан иргэдийн ар гэрт эхний ээлжид таван сая төгрөгийн дэмжлэгийг УОК-оос өгөх шийдвэрийг гаргалаа.
Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 435 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 03-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
30 жил болсон ч асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг анзаарсан биз. Энэ долоо хоногийн эхээр нийтийн тээвэртээ багтаж сууж чадалгүй алхаж явтал баруун 4 замд ирэв. Хойд талын автобусны буудал дээр нэлээд хэдэн америк нөхөр хоорондоо автобусандаа чихэлдэж буй монголчуудыг хараад толгой сэгсрээд, зарим нь шоолонгуй инээгээд өнгөрч байгааг хараад ихээхэн ичиж, басхүү уур хүрсэн. Бидний энэ дүр зураг нийслэлийнхэнд хэдийнээ дасал болчихсон гадны хүмүүст эмгэнэлтэй, инээдтэй харагдаж. Нийтийн тээвэртээ багтахгүй байгаад "хэн ч буруугүй"
Улс төр: Ирэх төсөвт тэтгэврийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа юм. 2024 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Бага тэтгэвэр авагчдын хувьд 10 хувь гэдэг 55 мянган төгрөг. Тиймээс нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. МАН-ын бүлэг хэлэлцээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай гэж үзсэнээ мэдэгдсэн билээ. Байр суурь: Тэтгэврийг нийтээр нь 100 мянган төгрөгөөр нэмэх талаар хэн, хэн юу өгүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлыг танилцуулсан. Чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2023 оны арваннэгдүгээр сарын 9-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны Эрүүгийн хууль хэлэлцсэн протоколыг хүргэе. Протокол: Эрүүгийн хуулийн өөрчлөлт эцсийн хэлэлцүүлэгт шилжив
Эдийн засаг: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард Бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын "Орано майнинг" групптэй уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэг байгуулах протоколд гарын үсэг зурсан билээ.Монгол, Францын хамтарсан “Зөөвч овоо” ураны төслийг "Бадрах энержи" компани гүйцэтгэж буй. Одоогоор "Бадрах энержи" компанийн 34 хувийн “Эрдэнэс Монгол”, 66 хувийг Францын төрийн өмчит "Орано майнинг" компанин эзэмшдэг.
Ажлын хэсгийн протоколд тусгаснаар хувь эзэмшлийг өөрчилж, Монгол Улс 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж, зөвхөн татварын орлогоо авахаар урьдчилан тохироод буй. Одоо хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгүүд байгуулагдаж, хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулалтын шатандаа явж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Засгийн газраас өргөн барихаар төлөвлөжээ. Мөн энэ удаагийн хөрөнгө оруулалтын гэрээг өмнөх томоохон хөрөнгө оруулалтын гэрээний алдааг давтахгүйгээр, монголчуудад ашигтай байдлаар байгуулах нь зүйтэй гэж талууд тохиролцсон.
Спорт: Монголын тоглогч Г.Баярхүү WBA ASIA-ийн хөнгөн жингийн аварга болсныг “Asia Boxing Association” мэдээллээ
Монголын тоглогч Г.Баярхүүг WBA ASIA-ийн хөнгөн жингийн аварга болсон талаар “Asia Boxing Association”-ын албан ёсны хуудас энэ сарын 06-ны өдөр мэдээлэв. Тодруулбал, Samsung Boxing Club Shinbawi тоглогч WBA Азийн боксын холбооны сарын шилдэг тулаанчаар нэр дэвшсэн Монголын тоглогч Ганбаатарын Баярхүү WBA ASIA-ийн хөнгөн жингийн аварга болжээ.
Зочин · 2023/11/11
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
Зочин · 2023/11/11
S 80955877