УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас хэрэгжүүлсэн Авлигатай тэмцэх  "Шүүр"  ажиллагааны хэрэгжилтийн талаар 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:-  Монгол Улс хамуундаа баригдсан борлон шиг л болчихоод байна.  Энэ бол авлига.   Эрх барих дээд байгууллага, Засгийн газар хуулийнхан, дунд шат гээд системийн авлига гэдэг зүйлд өртсөн.  Нэг зүйлийг нэг хүнийг барьж асуудлыг шийдээд энэ бол эмчлэгдэхгүй.  Том хэмжээний бодлогын өөрчлөлт хэрэгтэй.  Удахгүй нүүрсний түр хорооны сонсгол болно.  Ер нь асуудлыг түр хороогоор нээлттэй хэлэлцүүлдэг болсныг дэвшил гэж харж байна.  Гэхдээ сөрөг хүчнээс зохион байгуулах сонсголыг явуулахгүй байна.  Тухайлбал, цар тахлын үеийн мөнгөний зарцуулалтыг хэлэлцэх гэхээр болдоггүй.  Шинжээч томилж өгдөггүй. Тухайн үед гадна дотны томоохон компаниуд хүмүүсийн өгсөн хандив мөнгө хаашаа орсныг та нар ер нь мэдэж байгаа юу. 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо:-  Олон улсын байгууллагаас жил бүр авлигын индексийг гаргадаг.  2022 оны байдлаар Монгол Улс 33 оноогоор 180 орноос 116 дугаар байрт орсон. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулаад үзэхээр 2012 онд манай 36 оноотой байсан.  Сүүлийн жилүүдэд эдийн засаг, засаглалын суурь үзүүлэлтээс болж оноо буурсан байна  гэлээ.