Сайд асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарын 20 хүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 19-н хүртэл хойшлуулав
2023/11/21
"Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой" үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Д.Эрдэнэбат нарын 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж, шүүхээс хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэснийг Даргалагч шүүгч хэлсэн юм.
Уг хэрэгт 20 хүн, хоёр хуулийн этгээд яллагдагчаар татагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Д.Эрэвгийлхам, Б.Мөнхсоёл, Д.Энхтунгалаг, Д.Сугар, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг юм.
Зочин · 2023/11/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/21
SEXSDN XUSLR80955877 AX NRT