Олон нийтийн газар хувцсаа тайлж, орилсон иргэнд 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
2023/11/27
Олон нийтийн газар согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, шидсэн иргэнийг 25 хоног баривчлах шийтгэл оноожээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэн “О” нь 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “О”-д 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.