Гэр бүл, хүүхдийн асуудлыг дагнасан шүүхийн байрыг барих газрын асуудлыг шийджээ
2023/11/29
Монгол Улсад анх удаа гэр бүл, хүүхдийн шүүхийг байгуулах гэж байна. Энэ шүүхийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулна. Энэ хугацаанд мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Ингэснээр манай улсын нийт шүүхийн зохиомол ачаалал 40 хувиар буурна гэж үзжээ. Хуульзүйн сайд Б.Энхбаяр,
-
Нэгдүгээрт, Анхан шатны шүүхүүдэд эрүүгийн хэргийн дагнасан шүүх, иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Үүнийг нэгтгэж байна. Энэ шүүх нь Эрүү, Иргэний хэргийн танхимтай байдлаар зохион байгуулагдана. Ингэснээр хоёр Ерөнхий шүүгчийн орон тоо нэг болно. Тамгын дарга мөн нэг болно. Ингэснээр захиргаан томроод байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа
-
Хоёрдугаарт, Орхон, Дархан-Уул аймгийн шүүхийг дээрх байдлаар нэгтгэж нэг Ерөнхий шүүгч, нэг тамгын даргатай байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн байрлаж байгаа байр, одоо байгаа орчин нөхцөл, гэр оронд ямар нэгэн хөдөлгөөн хийгдэхгүй.
-
Гуравдугаарт, Гэр бүл, хүүхдийн шүүхийг байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг 2026 онд байгуулна. Хоёр жилийн хугацаанд нарийн мэргэшсэн шүүгч, шүүгчийн туслахыг бэлдэнэ" гэлээ.
2021 онд гэхэд л нийтдээ 16118 хос гэрлэсэн ч 3391 нь салсан аж.
2022 онд нийт 17,694 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4,515 гэр бүл цуцлуулжээ. Харин зөвхөн арван хоёрдугаар сарын хувьд 1,731 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 429 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан талаар УБЕГ бүртгэсэн байна. Гэрлэлтээ бүртгүүлсэн хосуудын хамгийн их гэрлэлтийг 25-29 насныхан эзэлж байна гэсэн тоо судалгаа байна.
Олон жил гэр бүлийн асуудлаар дагнасан шүүх байгуулах хэрэгтэйг мэргэжлийнхэн онцолж байсан удаатай. Тэгвэл хоёр жилийн дараа манай улс шүүхтэй болох нь ээ. Одоогоор шүүхийн байрыг барих газрын асуудлыг шийдчихсэн байгаа гэв. Олон улсын жишигт нийцсэн Гэр бүл, хүүхдийн шүүхээр үйлчлүүлж буй хүүхэд айдасгүй байх орчинг бүрдүүлэх аж.
Зочин · 2023/11/29
их сайхан орчин үеийн шүүх барих хэрэгтэй дээ Захиргааны хэргийн шүүх их таалагддаг шүү