Камерын хяналтаар хүний амь насыг хохироосон ноцтой хэргийг шуурхай илрүүлжээ. Тодруулбал, өнөөдөр буюу 12 дугаар сарын 04-ний өдрийн 06:10 цагт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн гудамжинд эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай амь хохирсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хэргийн газрын ойр байрлах “Ногоон бүс” хяналтын камер болон аж ахуйн нэгжүүдийн хяналтын камерын тусламжтай, өмнө нь 3 удаагийн ял шийтгэлтэй, 31 настай, эрэгтэй Б гэгч үйлдсэнийг шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.