Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид газар олгосон асуудлыг шалгуулахаар болжээ
2023/12/06
Даваа гарагт эхэлсэн Хянан шалгах түр хорооны нүүрсний сонсгол орон нутгийн "Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр үргэлжилж байгаа.
Хоёр дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн сонсголоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар олголтын талаарх мэдээллийг Хянан шалгах түр хорооны Шинжээч "2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээдэд 457.3 га газар эзэмших эрх олгосон байна. Энэ нь газрын тухай хууль, Үндсэн хууль зөрчсөн. Өмнөговь болон Ханбогд сум нь газар олгох асуудлыг гадаадын аж ахуйн нэгжид өгсөн асуудал үүссэн" хэмээн танилцуулсан юм.
Хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид хууль зөрчиж, газар олгосон асуудлыг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт/АТГ/-т ханджээ. УИХ-ын нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үед ил болсон уг асуудал нь авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн байна.
Зочин · 2023/12/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/06
SEKSEER XNGAAD VAWLDI80855877