ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ
2023/12/11
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Жирийн иргэд улсаа худалдах эрх мэдэл үгүй. Харин ард түмэн бидний өмнөөс төр барилцаж, улс орныг минь хөгжүүл хэмээн УИХ-ын гишүүдийг сонгодог. Гэтэл сүүлийн жилүүдэд энэхүү давуу байдлаа ашиглан эх орноо тонох болсон гэдэгтэй хэн ч маргахгүй ээ. Үүний тод жишээ болсон үйл явдал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Тухайлбал, Нүүрсний эхний шатны сонсголоос иргэд нэлээдгүй олон улс төрчдийн "но"-г мэдэж авлаа.
Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон гэлээ. Тухайлбал, "Ажнай" Д.Бат-Эрдэнэд 51.1 сая төгрөг, Р.Сэддоржид 353.9 сая төгрөгийн урамшуулал олгож байжээ.
Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт болон бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг хэлэлцэхэд Шинжээч, Тус компани 2022 оны жилийн эцсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажиллаж, 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Энэ компани 2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009.01.14-ний өдрийн хуралдааны тогтоолоор орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа тухайн тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр тухайн компанийн жижиг хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг томилсон байна. Ингээд 2009.01.16-ны өдөр Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар сонгосон байна. Түүнийг 2011.12.28-нд өөрийнх нь хүсэлтээр орон нутгийн өмчийн төлөөлөгч болон ТУЗ-ийн даргаас чөлөөлжээ.
Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь хууль зөрчсөн байна.Тус компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч болох Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл 2009.05.01-ний өдрөөс 49 хувийг эзэмшигч тал шийдвэрлэж ирсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа урамшуулалд Ланд-105 авчээ. Урамшуулал авсан албан тушаалтнууд дунд өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэр ч сонсогдлоо. Тэрбээр 2004-2009 он “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан бөгөөд томилгоот хугацааныхаа сүүлийн жил буюу 2009 онд тус компаниас Ланд-105 маркийн машиныг урамшуулалд авчээ.
Тавантолгой ХК-ийн хөрс хуулалт гүйцэтгэсэн компаниуд дотор, "Болор Аграмба" ХХК 2014-2021 онд 4.5 сая метр куб хөрсний ажил гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанитай хамаарал бүхий этгээдээр Ж.Батбаяр нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү, Б.Тунгалаг нь УИХ-ын С.Ганбаатарын эхнэр гэсэн нөхцөл байгааг шинжээч хэллээ.
"Ёлын домог" ХХК 2016 онд 107 мянган метр куб хөрсний ажил гүйцэтгэж 576 сая төгрөгийн санхүүжилт авсан. Д.Бат-Эрдэнэ нэгдмэл сонирхолтой этгээдээр нэрлэгдсэн бөгөөд тус компанийн ТУЗ-ийн дарга, хувьцаа эзэмшигч юм. Тавантолгой ХК-ийг нэгдмэл ашиг сонирхолтой нөхдүүд тоносон уу?! Хамаарал бүхий компаниуд үүгээр дуусахгүй ээ. Эдийн засаг, Хөгжлийн сайдын хамаарал бүхий компани ч үүнд оролцсон байгаа юм. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржийн хамаарал бүхий компани Бортээгийн уурхайд ₮715 тэрбумын ажил гүйцэтгэсэн
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарт хилийн хориг тавьжээ. Нийслэлийн Прокурорын Газраас гаргасан саналын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг (2023.12.06)-нд авсан байна.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт тэрбээр шалгагдаж байгаа юм.
“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг прокурорт шилжүүлжээ. “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалт үйл ажиллагаатай холбоотой нээлттэй сонсгол дөрвөн өдөр үргэлжлэв. Нээлттэй сонсголд “Тавантолгой” ХК-ийн 19 хувийг эзэмшдэг “Ажнай” корпорацийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ гэрчээр дуудагдан оролцсон юм.
Түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Холбоотой мэдээ:
ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-1
ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ-2
Зочин · 2023/12/11
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/11
40DSH SEKSYG DYRN80955877ERTEI
Зочин · 2023/12/11
SEXSDN80955877