Б.Энхбаяр: Нүүрсний сонсголыг юу ч биш болгох ажиллагаанд тусгай албанд байсан албан тушаалтнууд ч оролцлоо
2023/12/15
"Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсголын эхний энэ сарын 4-7-ны өдрүүдэд болж өнгөрсөн.
Хоёр дахь сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх юм.
Энэ талаар Сонсгол даргалагч Б.Энхбаяр "Нүүрсний сонсголыг юу ч биш болгох, анхаарлыг өөр тийш чиглүүлэх, хянан шалгалтын ажиллагаанд нөлөөлөх, саад учруулах санаархал, үйл ажиллагаа Түр хорооны даргаар томилогдсон цагаас хойш тасралтгүй явагдав.
Тусгай албанд ажиллаж байсан албан тушаалтнууд ч үүнд оролцлоо. Сонсгол товлосон ёсоороо болно. Нүүрсний жинхэнэ хулгайчид илчлэгдэнэ. Үнэн нүүр царай нь ил болно. Ард түмэн хэрсүү болсон. "Гөлөг төөрүүлэх" аливаа мэдээлэл, арга заль, захиалгатай мэдээлэлд бүү авт.
УИХ бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. УИХ-ын гишүүн бол ард түмэндээ үнэнч байхаа Үндсэн хуульд тангарагласан ард түмний төлөөлөгч. УИХ-ын Түр хороо бол гагцхүү нотлох баримтын хүрээнд нүүрсний хулгайг илчлэх, ард түмэнд юу болсон талаарх мэдээллийг өгөх үндсэн чиг үүрэгтэй.
Энэ үүргээ хэрэгжүүлнэ. Авлигатай хийх тэмцэлд улс төрийн манлайлал, эр зориг, тууштай байдал нэн чухал. Улс төрийн нам бол хулгайг хаацайлдаг нуувч биш. Нэг хүн, нэг нам ч Монгол Улс, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, үнэт зүйлийн өмнө жижигдэнэ. Тиймээс сонсголыг бүү намчирхаж, улс төржүүл. Тэгэхийг л нүүрсний хулгайчид хүснэ. Бүү тийм ов зальд автаарай. Нүүрсний II сонсгол ирэх долоо хоногийн Даваа гарагт 10:00 цагт эхэлнэ" гэв.
Зочин · 2023/12/15
ANYSDN8095577
Зочин · 2023/12/15
хурц л биз дээ хэн дуртай нь ордог юм биш ялтанг заавал авчрах хэрэгтэй юм уу
Зочин · 2023/12/15
Тийм юм бол ямар учраас гол гэрч Ганхуягийг оролцуулахгүй гөлөгнөөнд байгаа хулгайч вэ?
Зочин · 2023/12/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/15
SHAAX SEMSYGEEF ZYGAATSD80955877
Зочин · 2023/12/15
AX NARN SEKSEER TAICHI80955877
Зочин · 2023/12/15
SEXSDI80955877